Honda ирээдүйн цуврал цахилгаан автомашины прототипуудаа танилцууллаа
АНУ д зохион байгуулагдаж буй CES 2024 хэрэглэгчийн электроникийн үзэсгэлэнд Японы Honda Motor компани хоёр шинэ цахилгаан автомашины прототипоо танилцууллаа Эдгээр нь седан болон кроссовер юм Эдгээр автомашинуудыг Zero хэмээх шинэ шугамд багтаасан бөгөөд энэ нэр нь тэдгээрийн ашиглалтын явцад хорт утааны ялгарал тэг байгааг илэрхийлж байна Седаныг түр хугацаанд

АНУ-д зохион байгуулагдаж буй CES-2024 хэрэглэгчийн электроникийн үзэсгэлэнд Японы Honda Motor компани хоёр шинэ цахилгаан автомашины прототипоо танилцууллаа. Эдгээр нь седан болон кроссовер юм.
Эдгээр автомашинуудыг Zero хэмээх шинэ шугамд багтаасан бөгөөд энэ нэр нь тэдгээрийн ашиглалтын явцад хорт утааны ялгарал тэг байгааг илэрхийлж байна. Седаныг түр хугацаанд Zero Saloon, харин кроссоверыг Space Hub гэж нэрлэжээ.
Нэгдсэн модуль платформ болон хиймэл оюун ухаан
Zero цахилгаан автомашинуудыг нэгтгэгдсэн модуль платформ дээр бүтээсэн бөгөөд тэдгээрийн үйлдлийн системийг Asimo OS, хиймэл оюун ухааныг Helm.ai гэж нэрлэжээ.
Эдгээр автомашинуудын автономит жолоодлогын систем нь 3+ түвшинд нийцсэн. Энэ нь автомашин онцгой нөхцөл байдалд ч жолоодлогыг бүрэн гартаа авах чадвартайг илэрхийлдэг. Жолооч зөвхөн тодорхой нөхцөл байдалд оролцох шаардлагатай болно. Хиймэл оюун ухаан нь туршлагатай жолооч нарын жолоодлогын өгөгдөлд үндэслэн автопилотын горимын нарийвчлал, аюулгүй байдлыг нэмэгдүүлдэг. Helm.ai системийг Японы IT компани Renesas-тай хамтран хөгжүүлсэн байна.
Энэхүү хиймэл оюун ухаан нь автомашины автопилот, хурдны хайрцаг, болон тав тухын функц зэрэг хэд хэдэн электрон удирдлагын блокуудтай холбогдсон.
NACS стандарт болон ухаалаг цэнэглэлт
Zero Saloon болон Space Hub автомашинууд нь Хойд Америкийн цэнэглэгч стандарт NACS-ийг ашигладаг. Honda компанийн боловсруулсан ухаалаг программ нь хэрэглэгчийн онцлогт тохируулан цэнэглэх төлөвлөгөө гаргаж, эрчим хүчний зардлыг багасгах боломжийг олгодог. Мөн эдгээр автомашинууд онцгой байдалд эсвэл зардлыг хэмнэх үүднээс гэрийн аж ахуйг эрчим хүчээр хангах чадвартай.
Зах зээлд гарах хугацаа
Honda компани техникийн бусад дэлгэрэнгүй мэдээллийг хараахан өгсөнгүй. Гэсэн хэдий ч Zero Saloon болон Space Hub-ийн цуврал загварууд 2026 онд худалдаанд гарахаар төлөвлөгджээ.
Зураг: