Sony болон Honda-гийн хамтарсан Afeela 1 цахилгаан лифтбэкийн үнийг зарлав
Лас Вегас хотод зохиогдож буй CES 2025 хэрэглэгчийн электроникийн үзэсгэлэнгийн үеэр Sony Honda Mobility SHM компани анхны загвар болох Afeela 1 цахилгаан лифтбэкийн үнийг зарлалаа Энэхүү шинэ брэндийн цахилгаан машин зах зээлд 89 900 долларын эхлэх үнээр худалдаанд гарч байна Машины урьдчилсан захиалгыг аль хэдийн эхлүүлсэн байна Үндсэн хувилбар Origin

Лас Вегас хотод зохиогдож буй CES 2025 хэрэглэгчийн электроникийн үзэсгэлэнгийн үеэр Sony Honda Mobility (SHM) компани анхны загвар болох Afeela 1 цахилгаан лифтбэкийн үнийг зарлалаа. Энэхүү шинэ брэндийн цахилгаан машин зах зээлд 89,900 долларын эхлэх үнээр худалдаанд гарч байна. Машины урьдчилсан захиалгыг аль хэдийн эхлүүлсэн байна.
Үндсэн хувилбар Origin 89,900 долларын үнэтэй бол Signature хувилбар нь 13,000 доллараар илүү үнэтэй. Эдгээр үнэд гурван жилийн хугацаанд машины олон төрлийн функц, үйлчилгээг үнэгүй ашиглах эрх багтсан. Үүнд хоёрдугаар түвшний "автопилот" болон хиймэл оюун ухаанд суурилсан виртуал туслах багтаж байгаа.
Захиалга өгөхөд 200 долларын урьдчилгаа төлбөр шаардагдана. Одоогоор энэ боломж зөвхөн Калифорни мужийн оршин суугчдад нээлттэй. Afeela 1 бусад мужуудад хэзээ худалдаанд гарах нь одоогоор тодорхойгүй байна.
Холбоотой мэдээ
Sony болон Honda гурав ба түүнээс дээш төрлийн цахилгаан автомашин үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
Нэмэлт мэдээлэл
Afeela 1 машины үйлдвэрлэл 2026 онд АНУ-ын Охайо мужийн үйлдвэрт эхэлнэ. Анхандаа зөвхөн Origin хувилбарыг үйлдвэрлэх бөгөөд илүү үнэтэй Signature хувилбарын үйлдвэрлэл 2027 онд эхлэх төлөвтэй байна.
Одоогоор лифтбэкийн эцсийн техникийн үзүүлэлтүүд батлагдаагүй. Гэсэн ч сүүлийн прототип нь 4915х1900х1460 мм хэмжээтэй бөгөөд 3 метрийн тэнхлэг хоорондын зайтай байсан. Урьдчилсан загвар нь 489 морины хүчтэй хоёр моторт хүчний систем болон 91 кВт-ын багтаамжтай зай хураагууртай. Нэг цэнэглэлтээр ойролцоогоор 480 км явах боломжтой.