Nissan Хятадын зах зээлд зориулан шинэ пикап үйлдвэрлэж эхэллээ
БНХАУ д Dongfeng Nissan хамтарсан үйлдвэрт шинэ дунд оврын пикап Dongfeng Nissan Z 9 үйлдвэрлэж эхэлжээ Энэхүү шинэ загварт 2 3 литрийн багтаамжтай 190 морины хүчин чадал бүхий дизель хөдөлгүүр болон Mitsubishi Motors ийн 2 0 литрийн багтаамжтай 258 морины хүчин чадалтай бензин хөдөлгүүр суурилуулсан байна Машинд 8 шатлалт гидротрансформатортой

БНХАУ-д Dongfeng-Nissan хамтарсан үйлдвэрт шинэ дунд оврын пикап Dongfeng Nissan Z9 үйлдвэрлэж эхэлжээ.
Энэхүү шинэ загварт 2.3 литрийн багтаамжтай, 190 морины хүчин чадал бүхий дизель хөдөлгүүр болон Mitsubishi Motors-ийн 2.0 литрийн багтаамжтай, 258 морины хүчин чадалтай бензин хөдөлгүүр суурилуулсан байна. Машинд 8 шатлалт гидротрансформатортой автомат хурдны хайрцаг ашигласан байна.
Dongfeng Nissan Z9 нь зөвхөн арын хөтлөгчтэй болон арын тэнхлэгт хавтаслаг нумтай, 4 дугуйг хөтлөх горимтой, утилитар (аж ахуйн зориулалттай) хувилбараар төдийгүй, амралт зугаалгын зориулалттай хувилбараар ч санал болгогдох бөгөөд энэ хувилбарт бие даасан арын тэнхлэг, автоматаар залгагддаг 4 дугуй хөтлөгч систем, гаднаас цэнэглэх боломжтой гибрид хурдны хайрцаг багтсан байна.
Гибрид хувилбар нь хамгийн өндөр хүчин чадалтай байх бөгөөд нийт 435 морины хүчин чадалтай, 800 Нм эргүүлэх хүчтэй.
Dongfeng Nissan Z9 нь өвөрмөц загвар, орчин үеийн электроник хэрэгслээр онцлогтой. Комфортын бүх үйлдлийг машины мэдээлэл, зугаа цэнгэлийн системийн том дэлгэцээр удирдах боломжтой. Харин зарим гол функцуудыг хялбар байлгах үүднээс хянах самбар дээр физик товчлуураар давхарласан байна.
Үйлдвэрлэгчийн мэдээлснээр, Dongfeng Nissan Z9 нь бартаат замын өндөр гүйцэтгэлтэй бөгөөд хамгийн бага замын хөрсний зай нь 270 мм, налуу замын дээд өнцөг нь 36 градус, буух налуугийн өнцөг нь 37 градус, ус туулах гүний хэмжээ нь 900 мм, агрегатуудыг халалтаас хамгаалах үр ашигтай хөргөлтийн системтэй. Энэ нь халуун цөлд ч удаан хугацаанд ачаалалтай ажиллах боломжийг олгоно.
Dongfeng Nissan Z9 загварын борлуулалт Хятадад 2-р сараас 3-р сарын хооронд эхлэх бөгөөд эхний ээлжинд зөвхөн дотоод шаталтат хөдөлгүүртэй хувилбарууд зарагдаж эхэлнэ. Үүний дараагаар гаднаас цэнэглэх гибрид хувилбарын борлуулалт нэмэгдэх аж.
Зураг: