Subaru Impreza-ийн суурин дээр шинэ спорт седан танилцуулав
Subaru гийн авто спортын салбар болох Subaru Tecnica International STI компани Токиод нээлтээ хийсэн авто үзэсгэлэн дээр STI S 210 прототипыг танилцууллаа Энэ загвар нь N uuml rburgring ийн 24 цагийн уралдаанд ашиглагдаж байсан WRX NBR Challenge хувилбарын санааг үргэлжлүүлсэн гэж үзэж байна Шинэ загвар ердөө 500 ширхэг хязгаарлагдмал тоогоор

Subaru-гийн авто спортын салбар болох Subaru Tecnica International (STI) компани Токиод нээлтээ хийсэн авто үзэсгэлэн дээр STI S210 прототипыг танилцууллаа. Энэ загвар нь Nürburgring-ийн 24 цагийн уралдаанд ашиглагдаж байсан WRX NBR Challenge хувилбарын санааг үргэлжлүүлсэн гэж үзэж байна. Шинэ загвар ердөө 500 ширхэг хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэгдэх юм.
Шинэ спорт седан нь 2.4 литрийн хөндлөн байрлалтай, FA24 бензин хөдөлгүүртэй. Энэ нь хоёр турбо цэнэглэгч, шууд шахалттай. Хөдөлгүүрийн хүчин чадал 300 морины хүч, эргүүлэх хүч 375 Нм. Хөдөлгүүрийг шатлалгүй вариаторын хурдны хайрцагтай хослуулсан бөгөөд электрон удирдлагын тусгай тохиргоотой.
Тэнхлэгийн системд спортын амортизатор, пүрш, сайжруулсан хөндлөн тогтворжуулагчийн холбогч зэрэг тусгай уян хатан элементийг ашигласан. Дугуй нь Michelin 255/35R19 хэмжээтэй бөгөөд хөнгөн цутгамал дисктэй.
Удирдлагын систем нь илүү мэдрэг болгохоор цахилгаан жолооны хүчний тохиргоог өөрчилсөн.
Хөдөлгүүрийн өндөр хүчин чадалтай холбоотойгоор Brembo -гийн 18 инчийн агааржуулалттай тоормосны дискийг урд хэсэгт суурилуулсан.
Гадна дизайнд STI S210 -ийг онцгой дугуй, тоормосоос гадна карбон материалтай арын спойлер, сайжруулсан аэродинамик бүрхүүлээр нь таньж болно.
Дотор салоны хувьд, Recaro-гийн нүүрстөрөгчийн каркастай спорт суудал, ELR төрлийн гурван цэгийн суудлын бүсийг суурилуулсан.
STI S210-ийн нийт жин 1630 кг бөгөөд таван хүн суух багтаамжтай.
Зураг: