Шинэчлэгдсэн Tesla Model Y анх Хятадын зах зээлд гарлаа
Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компани кроссовер Model Y ийн шинэчлэгдсэн хувилбарыг танилцууллаа 2020 оноос хойш үйлдвэрлэгдэж байгаа уг загварын гадна дизайн дотоод засал техникийн үзүүлэлтүүдийг сайжруулжээ Эхний шинэчлэгдсэн Model Y ийг Хятадын зах зээлд гаргасан бөгөөд тус улсад Tesla гийн томоохон үйлдвэр ажилладаг билээ Гадна дизайн Шинэчлэгдсэн Model Y

Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компани кроссовер Model Y-ийн шинэчлэгдсэн хувилбарыг танилцууллаа. 2020 оноос хойш үйлдвэрлэгдэж байгаа уг загварын гадна дизайн, дотоод засал, техникийн үзүүлэлтүүдийг сайжруулжээ. Эхний шинэчлэгдсэн Model Y-ийг Хятадын зах зээлд гаргасан бөгөөд тус улсад Tesla-гийн томоохон үйлдвэр ажилладаг билээ.
Гадна дизайн:
Шинэчлэгдсэн Model Y-ийг урд болон хойд хэсгийн шинэ загвараас нь таньж болно. Арын гэрэл нь хэвтээ элементээр холбогдож, нэгдсэн харагдах байдлыг бүрдүүлжээ. Урд хэсэгт ойрын болон холын гэрэл нь бамперт байрлах тусдаа блокоор хийгдсэн бол дээр нь өдөр тутмын гэрэл болон дохионы гэрэл байрлана. Эдгээрийн хооронд нэмэлт функциональ элемент суурилуулсан. Мөн урд жигүүр, капот, багажны хаалгыг шинэчлэгдсэн загвараар хийсэн бөгөөд хайлшин дугуй нь илүү аэродинамик байхаар тохируулагдсан байна. Энэ шинэчлэлтийн гол зорилго нь Model 3 загвартай ижил платформтой боловч тэдгээрээс стилистикийн хувьд ялгарах явдал юм.
Салон:
Model 3-ийн шинэчлэгдсэн хувилбартай ижил салонтой болсон. Минималист загвар бүхий урд самбарт 15 инчийн дэлгэц суурилуулсан бөгөөд энэ нь самбарын мэдээлэл, навигаци, медиа контентыг харуулах болон тав тухын функцийг удирдахад ашиглагдана. Дотор заслын материалд замшны талбайг нэмэгдүүлсэн.
Зорчигчдын тав тухыг нэмэгдүүлэхийн тулд хойд суудлын урт, өргөнийг сайжруулж, хэлбэрийг өөрчилжээ.
Техникийн үзүүлэлт:
Хятадад шинэчлэгдсэн Model Y-ийг хөтлөгчийн төрлөөр нь хоёр хувилбараар санал болгож байна:
Арын хөтлөгчтэй (RWD): 220 кВт (299 морины хүчтэй) цахилгаан мотортой.
Бүх дугуйны хөтлөгчтэй (AWD): Хоёр мотортой, урд мотор нь 137 кВт (186 морины хүчтэй), хойд мотор нь 194 кВт (264 морины хүчтэй).
RWD хувилбар 0-100 км/ц хурдыг 5.9 секундэд, AWD хувилбар 4.3 секундэд авна.
Батерей, үр ашиг:
Цахилгаан машины явах жигд байдал болон эрчим хүчний хэрэглээг сайжруулсан. Үүний үр дүнд RWD хувилбарын нэг цэнэгээр явах зай 7%-иар нэмэгдэж 593 км болсон бол AWD хувилбарынх 4.5%-иар нэмэгдэж 719 км болсон.
Хагас автомат жолоодлого:
Tesla-гийн хагас автомат жолоодлогын системийг шинэчлэн сайжруулж, 720 TOPS тооцоолох хүчин чадал бүхий хоёр шинэ HW40 чип ашигласан. Энэ нь илүү хурдан, аюулгүй ажиллагааг хангаж байна.
Үнэ:
Хятадад шинэчлэгдсэн Model Y-ийн үнэ Хятадын зах зээл дээрх үнэ 263,500 юань бөгөөд ойролцоогоор 974,950 рубль буюу 125,162,500 төгрөг болно.
Зураг: