Honda Civic Type-R Японд шинэ тусгай хувилбартай боллоо
Honda Motor Японд Civic Type R загварын дотоод засалд зориулсан Racing Black нэртэй шинэ стайлинг багцыг санал болголоо Энэ нь дэлхийн хамгийн хурдтай урд хөтлөгчтэй автомашинуудын нэгэнд автомотоспортын өнгө төрхийг нэмж өгсөн шийдэл юм Энэхүү шинэчлэлийн багцад дараах зүйлс багтжээ Хиймэл Ultrasuade хар замшаар бүрсэн урд консолийн дээд хэсэг болон

Honda Motor Японд Civic Type R загварын дотоод засалд зориулсан Racing Black нэртэй шинэ стайлинг багцыг санал болголоо. Энэ нь дэлхийн хамгийн хурдтай урд хөтлөгчтэй автомашинуудын нэгэнд автомотоспортын өнгө төрхийг нэмж өгсөн шийдэл юм.
Энэхүү шинэчлэлийн багцад дараах зүйлс багтжээ:
Хиймэл Ultrasuade хар замшаар бүрсэн урд консолийн дээд хэсэг болон урд хаалганы самбар.
Хар өнгийн байгалийн замшаар бүрсэн урд суудал, суудлын толгойн түшлэг дээр Type R хэмээх бичээсийг товойлгон гаргажээ.
Агааржуулалтын сувагны хар хүрээ.
Цонх өргөгч товчлуурын блокуудад металлжуулсан гоёлын шугамууд.
Суудал болон бусад зарим элемент дээр саарал өнгийн оёдолтой.
Мотоспортын хувьд хар замшаар бүрсэн самбар нь нарны гэрлийн гялбааг бууруулах үүрэгтэй байдаг тул ийм шийдлийг ашигласан байна.
Мөн Racing Black багц нь Civic Type R загварт дараах нэмэлтүүдийг оруулж өгчээ:
Автоматаар харанхуйрдаг арын харах толь.
Гар утасны утасгүй цэнэглэгч.
Меламин биш шинэ төрлийн холбох полимер бүхий, 1.5 дахин бат бөх бөгөөд илүү гялалзсан тусгай будагтай гадаргуу.
Зураг: