Японы автомашины зах зээл: 2024 оны хамгийн алдартай 10 загвар
Японы автомашин борлуулагчдын холбоо JADA 2024 оны статистик дүнг гаргаж тус улсын хамгийн их борлуулалттай 10 шинэ суудлын автомашины жагсаалтыг нийтэлжээ Японы хамгийн эрэлттэй автомашин Японы зах зээлд хамгийн их эрэлттэй автомашинаар Toyota Corolla тодорлоо Энэхүү загварын борлуулалт 2023 онтой харьцуулахад 7 8 иар өссөн байна Хоёрдугаар болон гуравдугаар байранд

Японы автомашин борлуулагчдын холбоо (JADA) 2024 оны статистик дүнг гаргаж, тус улсын хамгийн их борлуулалттай 10 шинэ суудлын автомашины жагсаалтыг нийтэлжээ.
Японы хамгийн эрэлттэй автомашин
Японы зах зээлд хамгийн их эрэлттэй автомашинаар Toyota Corolla тодорлоо. Энэхүү загварын борлуулалт 2023 онтой харьцуулахад 7.8%-иар өссөн байна.
Хоёрдугаар болон гуравдугаар байранд мөн Toyota компанийн загварууд — Yaris (жижиг оврын автомашин) болон Sienta (компактвэн) орсон байна. Гэвч тэдний борлуулалт буурсан учраас 2023 онд тэргүүлж байсан Yaris энэ удаад эхний байраа алджээ.
Энэхүү жагсаалт нь кей-кар буюу жижиг оврын ангиллын автомашины борлуулалтын мэдээллийг агуулаагүй гэдгийг дурдах нь зүйтэй.
2024 оны Японы хамгийн алдартай шинэ суудлын автомашинууд
Toyota Corolla — 166,956 ширхэг (+7.8% 2023 оныхоос)
Toyota Yaris — 166,162 ширхэг (−14.5%)
Toyota Sienta — 111,090 ширхэг (−16.1%)
Nissan Note — 101,766 ширхэг (−0.7%)
Honda Freed — 85,368 ширхэг (+10.1%)
Toyota Prius — 83,485 ширхэг (−15.8%)
Nissan Serena — 80,899 ширхэг (+6.9%)
Toyota Alphard — 79,374 ширхэг (+49.5%)
Honda Vezel — 75,424 ширхэг (+27.4%)
Toyota Voxy — 70,636 ширхэг (−20.7%)
Зураг: