Хятадын цахилгаан автомашины стартап Jiyue Automobile дампуурлаа зарлалаа
Хятадын цахилгаан автомашины стартап Jiyue Automobile бусад нэршил нь Jidu үйл ажиллагаагаа зогсоосон тухай Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ 2024 оны борлуулалтын үр дүн 2024 оны байдлаар Jiyue Хятад улсад зөвхөн 14 мянган цахилгаан автомашин борлуулж зах зээл дээрх хамгийн бага борлуулалттай компаниудын нэг болсон байна Тус компанийн өр зээл

Хятадын цахилгаан автомашины стартап Jiyue Automobile (бусад нэршил нь Jidu) үйл ажиллагаагаа зогсоосон тухай Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.
2024 оны борлуулалтын үр дүн
2024 оны байдлаар Jiyue Хятад улсад зөвхөн 14 мянган цахилгаан автомашин борлуулж, зах зээл дээрх хамгийн бага борлуулалттай компаниудын нэг болсон байна. Тус компанийн өр зээл 2024 оны эцэс гэхэд 7 тэрбум юань (ойролцоогоор 3.3 их наяд төгрөг ) хүрсэн аж.
Jiyue компани ба Baidu, Geely-ийн хамтарсан хөрөнгө оруулалт
Jiyue бол автомашин үйлдвэрлэгч Geely болон технологийн аварга компани Baidu -ийн хамтарсан хөрөнгө оруулалттай компани юм. 2024 оны эцсээр Baidu-ийн аудиторууд тус компанийн өрийг эргэн төлөгдөх боломжгүй гэж дүгнэжээ.
Хуулийн маргаан, нийлүүлэгчдийн нэхэмжлэл
2025 оны эхээр Jiyue компанийг үйлчилгээний болон сэлбэг нийлүүлэгчид шүүхэд өгсөн байна. Учир нь Jiyue өөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй аж.
Хэрэглэгчдийн гомдол
Jiyue/Jidu автомашины эзэмшигчид сэлбэг хэрэгслийн хомсдолтой тулгарч байгаа тухай гомдол гаргаж байна.
Цаашдын төлөвлөгөө
Хэдхэн хоногийн өмнө Jiyue компани зөвхөн 50 ажилтнаа үлдээж, өмнө нь үйлдвэрлэгдсэн автомашинуудын засвар, үйлчилгээний асуудал хариуцуулахаар болсон тухай мэдээлэл гарчээ.
Оросын зах зээлд гарах төлөвлөгөө бүтэлгүйтэв
2024 онд Jiyue/Jidu брэндийн цахилгаан автомашинуудыг ОХУ-д борлуулах талаар мэдээлэгдсэн ч энэ төлөвлөгөө биелэгдэхгүй нь тодорхой болжээ.
Jiyue/Jidu загварууд
Jiyue/Jidu брэнд нь дараах хоёр загварын автомашин үйлдвэрлэсэн:
01 кроссовер
07 седан
Компаний түүх
Энэхүү компани нь ердөө 4 жил хүрэхгүй хугацаанд үйл ажиллагаа явуулжээ.