КАМАЗ анх удаа Хятад брэндүүдэд зах зээлээ алдав
2024 оны дүнгээр ОХУ д шинэ ачааны автомашины борлуулалт 124 006 ширхэгт хүрсэн гэж laquo Автостат raquo агентлагаас мэдээллээ Үүнээс 21 999 ширхэг нь дунд оврын MCV буюу 3 5 16 тонн даацтай ачааны автомашин байна Харин 102 007 ширхэг нь хүнд оврын HCV буюу 16 тонноос дээш даацтай ачааны

2024 оны дүнгээр ОХУ-д шинэ ачааны автомашины борлуулалт 124,006 ширхэгт хүрсэн гэж «Автостат» агентлагаас мэдээллээ.
Үүнээс 21,999 ширхэг нь дунд оврын (MCV) буюу 3.5-16 тонн даацтай ачааны автомашин байна.
Харин 102,007 ширхэг нь хүнд оврын (HCV) буюу 16 тонноос дээш даацтай ачааны автомашинууд байжээ.
Дунд оврын (MCV) сегмент
ГАЗ брэнд энэ сегментийн 33.7%-ийг эзэлж, тэргүүлжээ.
КАМАЗ удаах байранд орж, зах зээлийн 25.9%-ийг эзэлсэн байна.
Хятадын JAC брэнд гуравдугаарт орж, 16.58%-ийн зах зээлийн хувьтай байна.
Хүнд оврын (HCV) сегмент
Энэ сегментэд Хятадын Sitrak брэнд хамгийн том эзлэх хувьтай, 19%-ийн үзүүлэлтээр тэргүүлжээ.
КАМАЗ хоёрдугаар байранд 16.91%-ийн эзлэх хувиар орсон байна.
Shacman гуравдугаар байрт орж, зах зээлийн 15.42%-ийг эзэлсэн байна.
КАМАЗ брэнд анх удаа хүнд оврын сегментэд лидер байр сууриа алджээ. Гэсэн хэдий ч тус компанийн Оросын армид нийлүүлсэн автомашинууд энэхүү статистикт багтаагүй бөгөөд 2022 оноос хойш КАМАЗ-ийн гэрээт борлуулалтын ихэнхийг армийн захиалга эзэлж байгаа юм.
2024 оны ОХУ-ын хамгийн түгээмэл ачааны автомашинуудын жагсаалт
Топ-10 дунд оврын (MCV) брэндүүдийн жагсаалт
Топ-10 дунд оврын (MCV) автомашины загваруудын жагсаалт
Топ-10 хүнд оврын (HCV) брэндүүдийн жагсаалт
Топ-10 хүнд оврын (HCV) автомашины загваруудын жагсаалт