Хятадууд Volkswagen компанийн "илүүдэл" авто үйлдвэрүүдийг Германд аврах боломжтой
Volkswagen компанийн Германд байгаа илүүдэл хүчин чадал бүхий авто үйлдвэрүүдийг Хятадын автомашины томоохон компаниуд худалдан авах магадлалтай гэж Reuters агентлаг Хятадын засгийн газрын ойрын эх сурвалжаас иш татан мэдээллээ Хятадын компаниуд эдгээр үйлдвэрүүдийг худалдан авах сонирхолтой хоёр гол шалтгаантай Нэгдүгээрт энэ нь Европын Холбооноос Хятадын цахилгаан автомашинд ногдуулсан хямдралтай татваруудыг

Volkswagen компанийн Германд байгаа илүүдэл хүчин чадал бүхий авто үйлдвэрүүдийг Хятадын автомашины томоохон компаниуд худалдан авах магадлалтай гэж Reuters агентлаг Хятадын засгийн газрын ойрын эх сурвалжаас иш татан мэдээллээ.
Хятадын компаниуд эдгээр үйлдвэрүүдийг худалдан авах сонирхолтой хоёр гол шалтгаантай. Нэгдүгээрт, энэ нь Европын Холбооноос Хятадын цахилгаан автомашинд ногдуулсан хямдралтай татваруудыг тойрон гарах боломжийг олгоно. Хоёрдугаарт, Германд ажиллах нь улс төр, өндөр технологид нэвтрэх боломжийн хувьд чухал ач холбогдолтой.
Volkswagen компани сүүлийн жилүүдэд хямралтай байдалд орсон бөгөөд Дрезден болон Оснабрюк хотод байрлах авто үйлдвэрүүдээ хаах асуудлыг авч үзэж байна.
Хөдөлмөрийн холбоотой байгуулсан гэрээний дагуу Volkswagen-ийн Дрезден дэх авто угсралтын үйлдвэрийг 2025 онд хаахаар болжээ. Одоогоор тус үйлдвэрт цахилгаан автомашин ID.3 угсардаг бөгөөд 340 хүн ажиллаж байна. Харин Оснабрюкт байрлах үйлдвэр нь илүү том хэмжээний, 2300 ажилтантай бөгөөд 2027 он хүртэл ажиллах төлөвтэй байгаа.
Reuters-ийн мэдээлснээр, хоёр дахь үйлдвэрийг Хятадын хөрөнгө оруулагчид худалдаж авах магадлал маш өндөр байгаа аж.
Агентлагийн шинжээчдийн үзэж байгаагаар, дээр дурдсан VW-ийн авто үйлдвэрүүдийн үнэ тус бүр 100-300 сая еврогийн хооронд хэлбэлзэх боломжтой.
Эдгээр үйлдвэрүүдийг худалдан авах боломжит компаниудад Leapmotor, Chery Automobile болон BYD Auto зэрэг Хятадын компаниуд багтаж байна.