Казахстанд шинэ автомашины борлуулалтаар рекорд тогтоов
2024 онд Казахстанд 205 111 шинэ суудлын болон арилжааны автомашин борлуулагдсан нь 2023 онтой харьцуулахад 3 2 иар өссөн дүн болжээ Евразийн эдийн засгийн холбооны ЕАЭС гишүүн орнуудын зах зээлд хоёр дахь жилдээ дараалан түүхэн дээд амжилт тогтоосон тухай Казахстаны Автомашины Холбооноос мэдээлэв 2024 оны Казахстанд хамгийн их борлуулалттай байсан

2024 онд Казахстанд 205,111 шинэ суудлын болон арилжааны автомашин борлуулагдсан нь 2023 онтой харьцуулахад 3.2%-иар өссөн дүн болжээ. Евразийн эдийн засгийн холбооны (ЕАЭС) гишүүн орнуудын зах зээлд хоёр дахь жилдээ дараалан түүхэн дээд амжилт тогтоосон тухай Казахстаны Автомашины Холбооноос мэдээлэв.
2024 оны Казахстанд хамгийн их борлуулалттай байсан гурван автомашины загвар:
Chevrolet Cobalt – 26,537 автомашин
Hyundai Tucson – 22,389 автомашин
Kia Sportage – 8,834 автомашин
Хятадын брэндүүдийн эзлэх хувь ч мөн их байгаа ба нийт зах зээлийн 39%-ийг бүрдүүлжээ.