Америкийн цахилгаан автомашины стартап Canoo дампуурлаа зарлалаа
Америкийн цахилгаан автомашины стартап Canoo Делавэр мужийн шүүхэд дампуурлын мэдэгдэл гаргажээ Тус компани бүх үйл ажиллагаагаа нэн даруй зогсоож байгаагаа мэдэгдсэн байна Одоо тус компани гадаад удирдлагад шилжиж хөрөнгүүдээ худалдан борлуулж олсон орлогоо зээлдүүлэгчдэд хуваарилах ажээ Биднийг Telegram д дагаарай Тэнд мэдээнүүд хурдан бүрэн нийтлэгддэг Зураг Canoo 100 Америк гаралтай

Америкийн цахилгаан автомашины стартап Canoo Делавэр мужийн шүүхэд дампуурлын мэдэгдэл гаргажээ. Тус компани бүх үйл ажиллагаагаа нэн даруй зогсоож байгаагаа мэдэгдсэн байна. Одоо тус компани гадаад удирдлагад шилжиж, хөрөнгүүдээ худалдан борлуулж, олсон орлогоо зээлдүүлэгчдэд хуваарилах ажээ.
100% Америк гаралтай компани болох Canoo нь АНУ-ын Эрчим хүчний яамны зээл олгох хөтөлбөрөөс санхүүжилт авахыг зорьж байсан боловч энэ нь биелээгүй байна. Гадаадын боломжит хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээрүүд ч амжилт олоогүй аж.
Энэхүү стартап нь 2017 онд Калифорнид үүсгэн байгуулагдсан бөгөөд 2019 он хүртэл Evelozcity нэртэй байсан юм. Тус компанийн гол патентлагдсан хөрөнгө нь өөрсдийн боловсруулсан "скейтборд платформ" бөгөөд үүний үндсэн дээр минивэн, фургон болон пикап загваруудыг бүтээсэн байна. Canoo жинхэнэ утгаараа өргөн цар хүрээтэй үйлдвэрлэл явуулж амжаагүй боловч NASA, АНУ-ын Батлан хамгаалах яам, АНУ-ын Шуудангийн алба болон Оклахома мужтай гэрээ байгуулсан байсан. Мөн Walmart худалдааны сүлжээ компаниас хэдэн мянган хүргэлтийн фургон захиалсан гэрээтэй байжээ.
Өнгөрсөн жил Canoo өөр нэг дампуурсан цахилгаан автомашины стартап болох Arrival Automotive -ийн хөрөнгийг маш их хямдралтайгаар худалдан авч чадсан. Arrival Automotive -ийг ОХУ-ын Холбооны яамны орлогч сайд асан, Yota компанийг үүсгэн байгуулагчдын нэг болох Денис Свердлов байгуулсан юм. Уг хэлцэл нь хувьцаа эзэмшигчдийн зардлыг хэдэн арван сая ам.доллараар хэмнэж, захиалгыг биелүүлэх хугацааг 40%-иар хурдасгаж, капиталын зардлыг 20%-иар бууруулах боломжтой гэж тооцоолсон байна.