Ford өөрийгөө "Жийпний дундах Porsche" болгоно гэж амлав
Сүүлийн жилүүдэд суудлын автомашины загваруудаасаа аажмаар татгалзаж буй Ford компани цаашид ч энэхүү стратегиа баримтлахыг зорьж байна Одоогоор Детройт хотод болж буй авто шоуны үеэр брэндийн гүйцэтгэх захирал Жим Фарли Automotive News сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Ford ийг дэлхийн № 1 жийпний брэнд болгож жийпний дундах Porsche болгох зорилготойгоо мэдэгджээ Биднийг

Сүүлийн жилүүдэд суудлын автомашины загваруудаасаа аажмаар татгалзаж буй Ford компани цаашид ч энэхүү стратегиа баримтлахыг зорьж байна. Одоогоор Детройт хотод болж буй авто шоуны үеэр брэндийн гүйцэтгэх захирал Жим Фарли Automotive News сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Ford-ийг дэлхийн №1 жийпний брэнд болгож, "жийпний дундах Porsche" болгох зорилготойгоо мэдэгджээ.
Өнгөрсөн есдүгээр сард Жим Фарли Ford "уйтгартай автомашины бизнесээс гарч" зөвхөн сонирхогчдын анхаарлыг татах загварууд болох кроссовер, жийп болон пикап машинуудад төвлөрнө гэдгээ мэдэгдсэн. АНУ-д тус брэнд хэдэн жилийн өмнө Mustang-аас бусад бүх суудлын загваруудаа зогсоосон. Европт ч мөн ийм хандлага ажиглагдаж байна: Mondeo болон Fiesta загваруудыг аль хэдийн үйлдвэрлэлээс хассан бөгөөд Focus загварын хувьд 2025 он түүхэн дэх сүүлийн жил нь байх болно. Жим Фарлигийн тайлбарласнаар, эдгээр загварууд нь цаашид хөрөнгө оруулалт хийхүйц хангалттай ашиг авчирдаггүй байсан аж. Гэсэн хэдий ч, жишээ нь, Хятадад "өөрийн" Mondeo хэвээр байгаа бол Ойрхи Дорнодын зах зээлд уг машиныг Taurus нэрээр худалдаалдаг.
Ford Mustang загварын хувьд онцгойлон анхаарч байгаа бөгөөд Жим Фарли өөрийн удирдлага дор уг домогт pony car зөвхөн алга болохгүй, цаашид ч хөгжих болно гэж амалжээ. Үүний нэгэн адил Mustang-ын өндөрлөг жийпийн дугуйтай хувилбар гаргах боломжийг судалж байгаа бөгөөд энэ нь Porsche 911 Dakar -тай өрсөлдөх чадвартай байж магадгүй. Мөн 2022 онд эскиз зургаар харуулсан дөрвөн хаалгатай Mustang загварыг үйлдвэрлэх хувилбар ч үгүйсгэгдээгүй байна.
Ford-ын гол анхаарал нь Bronco загварын гэр бүл болон Raptor , Tremor зэрэг жийпний дэд брэндүүдийг хөгжүүлэхэд чиглэж байна. 2024 оны төгсгөлд Ford-ын борлуулалтын 20%-ийг оффроуд загварууд эзэлсэн бөгөөд компани энэ үзүүлэлтийг нэмэгдүүлэх зорилготой.
Мөн Ford загваруудаа цахилгаанжуулах ажлаас татгалзахгүй байгаа бөгөөд батарейтай автомашины борлуулалт буурч байгаа хэдий ч энэ чиглэлд үргэлжлүүлэн ажиллана. Өнгөрсөн арванхоёрдугаар сард дотоод шаталтын хөдөлгүүргүй хувилбар нь жижиг кроссовер Puma дээр гарч ирсэн. Gen-E нэртэй шинэ загвар нь нэг удаагийн цэнэглэлтээр 523 км зам туулах чадвартай.