Нийтийн тээврээр төлбөртэй зорчих иргэдийн тоо буурчээ
Өнгөрсөн онд нийтийн тээврээр нийт 142 сая зорчилт хийгдсэн байна Энэ нь 2023 оныхоос өссөн үзүүлэлт аж Гэвч зорчилтын тоо өссөн ч төлбөртэй зорчих иргэдийн тоо буурсан гэсэн судалгааг Улаанбаатар смарт компаниас гаргажээ Тодруулбал өмнөх оныг 2023 онтой харьцуулахад төлбөртэй зорчих иргэдийн тоо 3 9 хувиар nbsp буурч хөнгөлөлттэй буюу

Өнгөрсөн онд нийтийн тээврээр, нийт 142 сая зорчилт хийгдсэн байна. Энэ нь 2023 оныхоос өссөн үзүүлэлт аж. Гэвч зорчилтын тоо өссөн ч төлбөртэй зорчих иргэдийн тоо буурсан гэсэн судалгааг Улаанбаатар смарт компаниас гаргажээ. Тодруулбал, өмнөх оныг 2023 онтой харьцуулахад төлбөртэй зорчих иргэдийн тоо 3.9 хувиар буурч, хөнгөлөлттэй буюу төлбөргүй зорчилтын тоо 11.6 хувиар өссөн байна. Нийт зорчилтод эзлэх хувиар нь аваад үзвэл төлбөртэй том хүний зорчилт 45.5 хувь, төлбөртэй хүүхдийн зорчилт 14.21 хувь, ахмад настан 27.2 хувь, оюутны хөнгөлөлттэй зорчилт 7.4 хувь, ХБИ 5.6 хувь, цусны донорын хөнгөлөлттэй зорчилт 0.1%-ийг эзэлж байгаа аж.
Дөрөвдүгээр сард иргэд хамгийн их буюу 13 сая удаа зорчсон бол, долдугаар сард хамгийн бага буюу 9 сая удаа зорчжээ.
Харин гаригийн хувьд аваад үзвэл, иргэд Мягмар гарагт нийтийн тээврээр түлхүү үйлчлүүлдэг байна.
Иргэдийн хамгийн их зорчилт хийсэн 3 чиглэл нь М:1 /5шар-Офицеруудын ордон/ чиглэлд 19 сая зорчилт, М:4 /Шар хадны эцэс-Цамбагарав/ чиглэлд 5.9 сая зорчилт, Ч:40/Алтан тариа-Улаан хуарангийн эцэс/ чиглэлд 4 сая зорчилт үүссэн байна.
Иргэдийн нийтийн тээврээр өглөө 7:00-8:00 цагийн хооронд, орой 16::00-17:00 цагийн хооронд хамгийн их зорчдог гэсэн судалгааг гарсан байна.