Энэтхэгийн Tata компани Land Rover-ийн суурьтай шинэ загвараа танилцууллаа
Энэтхэгийн үндэсний автомашин үйлдвэрлэгч Tata Motors Нью Делид болж буй Auto Expo 2025 олон улсын авто үзэсгэлэнд өвөрмөц загвартай Avinya X концепт загвараа танилцууллаа Тус загварын кузов нь зөөлөн хэлбэр болон хурц ирмэгүүдийг хослуулсан өвөрмөц хийцтэй бөгөөд урт капот налуу дээвэртэй гүн дугуйн нүхтэй силуэтээрээ онцлог юм Салоны хувьд хөндлөн

Энэтхэгийн үндэсний автомашин үйлдвэрлэгч Tata Motors Нью-Делид болж буй Auto Expo 2025 олон улсын авто үзэсгэлэнд өвөрмөц загвартай Avinya X концепт загвараа танилцууллаа.
Тус загварын кузов нь зөөлөн хэлбэр болон хурц ирмэгүүдийг хослуулсан өвөрмөц хийцтэй бөгөөд урт капот, налуу дээвэртэй, гүн дугуйн нүхтэй силуэтээрээ онцлог юм.
Салоны хувьд хөндлөн минималист хийцтэй урд самбар болон арын зорчигчдод зориулсан хоёр тусдаа, дээд зэргийн тав тухтай суудлаар тоноглогджээ.
Одоогоор Avinya X нь өндөр нарийвчлалтай үзүүлэн загвар төдий бөгөөд ойрын хоёр жилийн дотор энэхүү загварын хэв маягийг шингээсэн цахилгаан кроссовер үйлдвэрлэгдэнэ гэж тооцоолж байна. Энэхүү загвар нь Jaguar Land Rover EMA платформ дээр суурилна. Сануулахад, Британийн автомашин үйлдвэрлэгч Jaguar Land Rover 2008 оноос хойш Tata Motors -ийн бүрэлдэхүүнд багтдаг.
Зураг: