Хяргас нуурт бүхэлдээ живсэн “Приус-30” маркийн автомашиныг татан гаргажээ
Нийслэлийн Чингэлтэй nbsp дүүргийн nbsp 5 дугаар хороонд nbsp суудлын автомашинаар авто замын хажуугийн гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж 2 хүн автомашины бүхээгт хавчуулагдсан тухай дуудлага өнөөдөр 2025 01 28 01 13 цагт Онцгой байдлын албанд иржээ Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн nbsp алба хаагчдыг очиход Баянзүрх дүүргийн 19 дүгээр

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд суудлын автомашинаар авто замын хажуугийн гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж 2 хүн автомашины бүхээгт хавчуулагдсан тухай дуудлага өнөөдөр (2025.01.28) 01:13 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны харьяат иргэн Б /21 настай, эрэгтэй/, Э /20 настай эрэгтэй/ нар “Кровн” загварын автомашинаар зорчиж явахдаа гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөсөн. Улмаар автомашиныхаа эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг 45 минут ажиллаж эсэн мэнд гаргаж Нийслэлийн түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн байна.
Мөн онцгой байдлын албанд Увс аймгийн Малчин сумын 1 дүгээр багийн нутагт 6 зорчигчтой суудлын автомашин Хяргас нуурт, урд 2 дугуй нь мөсөнд цөмөрч орсон тухай дуудлага иржээ.
Дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Аврах салбарын албан хаагчид ажиллаж “Prius-30” загварын суудлын автомашин нуурын эргээс 300-400 метр зайд мөсөнд цөмөрч нуурын усанд бүхэлдээ орсон байсныг 5 метрийн гүнээс татан гаргасан байна.
Эх сурвалж: ОБЕГ