Хятадын гарааны компани хиймэл оюун ухааны салбарыг донсолгож байна
Хятадын хиймэл оюун ухаанд суурилсан чатбот энэ сард нээлтээ хийснээс хойш энэ салбарын бусад компаниудад хүнд цохилт өгөв Deep Seek нэртэй тус чатбот нь АНУ ын ижил төрлийн системүүдтэй харьцуулахад хямд өртөгтэй юм Тодруулбал Хятадын компани энэ аппликейшнийг зургаан сая ам доллароор бүтээсэн бол АНУ ын компаниуд ижил бүтээгдэхүүнийг хэдэн

Хятадын хиймэл оюун ухаанд суурилсан чатбот энэ сард нээлтээ хийснээс хойш энэ салбарын бусад компаниудад хүнд цохилт өгөв.
DeepSeek нэртэй тус чатбот нь АНУ-ын ижил төрлийн системүүдтэй харьцуулахад хямд өртөгтэй юм.
Тодруулбал Хятадын компани энэ аппликейшнийг зургаан сая ам.доллароор бүтээсэн бол АНУ-ын компаниуд ижил бүтээгдэхүүнийг хэдэн тэрбум ам.доллароор бүтээдэг аж.
DeepSeek нь 2023 оны долоодугаар сард үүсгэн байгуулагдсан ч хиймэл оюунд суурилсан чатботоо энэ сарын 10-нд танилцуулсан байна.
Нээлтээ хийснээс хойш АНУ-д хамгийн их татагдсан үнэгүй аппликейшний жагсаалтыг хэдийнэ тэргүүлж эхэлжээ.
DeepSeek-ийн нэр хүнд хурдтай өсөж буй энэ үед технологийн тэргүүлэгч компани Nvidia үнэлгээнийхээ зургааны нэг хувийг алдаад байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгрессын Бүгд Найрамдах намын гишүүдэд хандаж үг хэлэх үеэрээ Хятадын DeepSeek компани хиймэл оюун ухааныг илүү "хурдан" бөгөөд "хямд" аргаар хөгжүүлж байгаа нь "сайн зүйл" хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.
Тэрбээр “Илүү их мөнгө үрэх шаардлагагүй болж байна. Үүнийг би эерэг зүйл гэж харж байна. Та нар ч бас бага зардлаар адил үр дүнд хүрэхийг хичээнэ гэж найдаж байна” гэжээ.
Эх сурвалж: ВВС