"Хот хоорондын такси үйлчилгээг зогсоож, нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлнэ"
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан үргэлжилж байна Өнөөдрийн хуралдаанаар нийт 16 асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд оны өмнөөс олон нийтэд мэдээлсэн нийтийн тээврийн үнэ тарифтай холбоотой асуудлыг үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцэж байгаа юм Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А АМАРТҮВШИН

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийт 16 асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд оны өмнөөс олон нийтэд мэдээлсэн нийтийн тээврийн үнэ тарифтай холбоотой асуудлыг үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцэж байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.АМАРТҮВШИН:
-Хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох тогтоолын төслийг танилцуулъя. Нэг. Удиртгал, нийтийн тээврийн парк шинэчлэлт, хүртээмж, үйлчилгээ, хүн амын нийгмийн асуудал, эрх ашиг, сонирхлыг ихээхэн хөнддөг эмзэг асуудал бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын хувьд эрэлт хэрэгцээнээс хамаардаг зах зээлд өрсөлдөх нэг чухал хүчин зүйл болдог. Нийслэл хотын нийтийн тээврийн зорчигч тээврийн үйлчилгээнд орон нутгийн өмчит газар тав, хувийн хэвшлийн 14 нийт 19 хуулийн этгээд 1216 том, дунд оврын автобусаар, таван хуулийн этгээд 246 тээврийн хэрэгсэлтэйгээр такси үйлчилгээг эрхэлж байна. Иймд байгаль орчинд ээлтэй, тогтвортой, хүртээмжтэй, үр ашигтай тээврийн системийг бий болгох, иргэдийн автомашины хэрэглээнээс татгалзуулж, нийтийн тээврийн хэрэгслээр зорчих хандлагыг төлөвшүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай болоод байна.
Тогтоолын төсөлд өргөн мэдүүлэх хэрэгцээ шаардлагын хувьд иргэнийг саадгүй зорчих боломжийг бүрдүүлэх, нийтийн тээврийн төрөл, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, хотын төвлөрлийг сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэлийг бууруулахад чиглэж байна.
Мөн орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах зорилго бүхий Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийг УИХ-ын 2023 оны арванхоёрдугаар сарын 17-нд баталсан билээ. Улмаар Зөвшөөрлийн тухай хуулийн 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр тус хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.12 дахь хэсэгт зааснаар хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ, хуулийн этгээд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх эрх зүйн зохицуулалт нь 2024 оны аравдугаар сарын 15-нас үйлчилсэн. Зөвшөөрлийн тухай хуульд оруулсан нэмэлтээр тус хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.12 дахь заалтаар орон нутгийн хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар олгоно.
ЧИНГИС ХААН НИСЭХ БУУДАЛ-ТАЛБАЙН ЧИГЛЭЛД ТОМ ХҮН 15 МЯНГА, ХҮҮХЭД 7500 ТӨГРӨГӨӨР ЗОРЧИНО
Багануур, Багахангай дүүрэгт нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлснээр хууль бус такси үйлчилгээ эрхлэгч иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоож, алслагдсан дүүргүүдэд нийтийн тээврийн албан ёсны үйлчилгээ нэвтрүүлнэ.
Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын нисэх буудал хүртэлх нийтийн тээврийн үйлчилгээ 2021-2023 хүртэл үргэлжлүүлсэн боловч зорчигчийн урсгал бага, ашиглалтын зардал өндөр зардлын санхүүжилт шийдэгдэхгүйн улмаас зогссон. Улмаар 2024 оны гуравдугаар сарын 19-нд "Чингис хаан’ олон улсын нисэх буудлын удирдлагуудтай Зам тээврийн хөгжлийн яам, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн аялал жуулчлалын газрын удирдлагууд уулзалт хийж, нийслэлийн төсөвт зардлын санхүүжилтийг төсөвт тусгаж, 2024 оны дөрөвдүгээр сард багтаан үйлчилгээг эхлүүлэхээр болсон. Энэ дагуу чиглэлийн төлөвлөлтийг хоёр хувааж, тарифыг боловсруулсан байгаа.