Японд таван хаалгатай Jimny худалдаанд гарлаа
Suzuki компани уртасгасан таван хаалгатай Jimny загвараа хоёр жилийн өмнөөс үйлдвэрлэж эхэлсэн ч өнөөг хүртэл Японы зах зээлд нэвтрүүлээгүй байсан юм Харин нэгдүгээр сарын 30 нд Suzuki Motor компани япон хэрэглэгчдээс уг загварын захиалгыг авч эхэллээ Япон зах зээлд зориулсан энэ хувилбарыг Jimny Nomad гэж нэрлэжээ Nomad гэдэг үг англиар

Suzuki компани уртасгасан таван хаалгатай Jimny загвараа хоёр жилийн өмнөөс үйлдвэрлэж эхэлсэн ч өнөөг хүртэл Японы зах зээлд нэвтрүүлээгүй байсан юм. Харин нэгдүгээр сарын 30-нд Suzuki Motor компани япон хэрэглэгчдээс уг загварын захиалгыг авч эхэллээ. Япон зах зээлд зориулсан энэ хувилбарыг Jimny Nomad гэж нэрлэжээ.
"Nomad" гэдэг үг англиар “нүүдэлчин” гэсэн утгатай бөгөөд энэ нэр санамсаргүй өгөгдөөгүй аж. Учир нь бүх таван хаалгатай Jimny загварыг Suzuki Motor-ийн Энэтхэг дэх үйлдвэрт үйлдвэрлэдэг бөгөөд тэндээсээ Японы зах зээлд нийлүүлж байна.
📏 Хэмжээний үзүүлэлтүүд:
Урт – 3890 мм
Өргөн – 1645 мм
Өндөр – 1725 мм
Тэнхлэг хоорондын зай – 2590 мм (гурван хаалгатай загвараас 340 мм-ээр урт )
🔧 Техникийн үзүүлэлтүүд:
Хөдөлгүүр : 1.5 литрийн K15B бензин мотор
Хүч : 102 морины хүч
Момент : 130 Нм
Хурдны хайрцаг : 5 шатлалт механик эсвэл 4 шатлалт автомат
Явах эд анги : Нэг тэнхлэгтэй мост
Хөтлөгч систем : Арын хөтлөгчтэй, нэмэлтээр бүрэн хөтлөгчид шилжих боломжтой
Понижаагч араа : Байгаа
🚘 Онцлог, тоноглол:
Япон зах зээлд зориулсан Jimny Nomad загвар нь Энэтхэгийн хувилбараас илүү баян тоноглолтой . Үүнд:
✔ Педаль андуурахаас сэргийлэх функц
✔ Яаралтай автомат тормослох систем
✔ Адаптив (хурд тохируулдаг) круиз контрол
🎨 Гаднах өнгө:
Хоёр өнгийн будалт (контраст дээвэртэй загварууд бий)
🪑 Дотоод засал, тав тух:
Арын зорчигчдын хөлийн зай 90 мм-ээр нэмэгдсэн
Суудлын дэрний зузаан нэмэгдэж , суудлын өндрийг 20 мм-ээр өргөсөн → Удаан аялалд ч тухтай
Багажны хэсэг 359 мм-ээр уртассан
💰 Үнэ :
Японд : 2,651,000 иен
Монгол төгрөгөөр : ≈ 66.6 сая MNT (1 иен ≈ 25.2 төгрөг)
Зураг: