Lexus LX-ийг серфингийн зориулалтаар өөрчилжээ
Дэлхийн серфингийн аварга шалгаруулах тэмцээний WSL Гавайн үе шатны ивээн тэтгэгчдийн нэг болох Toyota Motor компани уг арга хэмжээнд зориулан Lexus LX загварын серфинг сонирхогчдод тохирсон тусгай хувилбарыг танилцууллаа 🌊 Дизайн гаднах онцлог Lexus LX Surf загварын кузов мат цэнхэр өнгөтэй дээвэр нь цагаан бөгөөд энэ нь Гавайн эргийн давалгаанаас

Дэлхийн серфингийн аварга шалгаруулах тэмцээний (WSL) Гавайн үе шатны ивээн тэтгэгчдийн нэг болох Toyota Motor компани уг арга хэмжээнд зориулан Lexus LX загварын серфинг сонирхогчдод тохирсон тусгай хувилбарыг танилцууллаа.
🌊 Дизайн, гаднах онцлог:
Lexus LX Surf загварын кузов мат цэнхэр өнгөтэй, дээвэр нь цагаан бөгөөд энэ нь Гавайн эргийн давалгаанаас санаа авч хийгджээ.
33 инчийн бүх замын дугуй (AT-class) болон 20 инчийн тусгай хайлшин обуд суурилуулсан.
Дээвэр дээрээ томоохон хоолой хэлбэрийн рам суурилуулсан бөгөөд энэ нь серфингийн самбарыг бэхлэх зориулалттай.
Арын хаалган дээр гэрэлтүүлэгтэй шат байрлуулж, дээвэр рүү хялбар гарах боломжтой болгожээ.
🛋 Салон, тоноглол:
Суудлын бүрээс : Байгалийн улбар шар арьсаар бүрсэн.
Багажны хэсэгт :
✔ Серфингийн хэрэгсэл хадгалах тусгай organizer бүхий татагддаг платформ
✔ Зөөврийн хөргөгч
✔ Суудлын хооронд байрлуулж болох серфингийн самбарын бэхэлгээ
🚫 Худалдаанд гарахгүй!
Toyota компани Lexus LX Surf загварыг худалдаалах төлөвлөгөөгүй бөгөөд зөвхөн үзүүлэнгийн зориулалттай бүтээжээ.
Зураг: