Honda ба Nissan-ийн нэгдлийн хэлэлцээр нуран унахад ойрхон байна
Японы Honda Motor болон Nissan Motor компаниудын нэгдлийн хэлэлцээр нуран унахад тун ойртсон бөгөөд үүнд Nissan тал буруутай гэж үзэж байна Reuters агентлагийн мэдээлснээр Honda компани нэгдлийн схемийг санал болгосон бөгөөд үүнд Honda нь толгой компани болж Nissan охин компани болох хувилбар багтжээ Гэвч Nissan энэ нөхцөлд бэлэн биш байсан

Японы Honda Motor болон Nissan Motor компаниудын нэгдлийн хэлэлцээр нуран унахад тун ойртсон бөгөөд үүнд Nissan тал буруутай гэж үзэж байна. Reuters агентлагийн мэдээлснээр, Honda компани нэгдлийн схемийг санал болгосон бөгөөд үүнд Honda нь толгой компани болж, Nissan охин компани болох хувилбар багтжээ .
Гэвч Nissan энэ нөхцөлд бэлэн биш байсан бөгөөд тэд тэгш эрхтэй түншлэл эсвэл удирдлагын шийдвэр гаргалтад харьцангуй бие даасан байдлаа хадгалах боломжийг хүсэж байв.
Одоогоор Honda-гийн зах зээлийн үнэлгээ Nissan-ийхаас тав дахин их байгаа бөгөөд Honda нь 51.9 тэрбум ам.доллар , Nissan нь 9.5 тэрбум ам.долларын үнэлгээтэй байна.
АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Дональд Трамп Мексикээс импортолж буй бараанд татвар ногдуулахаа мэдэгдсэнээр Nissan-ийн нөхцөл байдал улам хүндрэв . Учир нь Nissan-ийн томоохон үйлдвэр Мексикт байрладаг бөгөөд тус үйлдвэрээсээ Хойд Америкийн зах зээлд машин нийлүүлдэг . Хэрэв АНУ татвар ногдуулбал Nissan-ийн өрсөлдөх чадварт ноцтой нөлөөлнө .
Honda, Nissan хоёрын нэгдлийн хэлэлцээр 2024 оны сүүлээс эхэлсэн бөгөөд энэ нь дэлхийн гурав дахь том автомашин үйлдвэрлэгчийг бий болгох боломжтой байв .