Geely Preface бизнес седаныг Беларусьт угсарч эхэллээ
Беларусь Хятадын хамтарсан БелДжи үйлдвэрт 2024 оны 2 р сараас эхлэн Geely Preface бизнес классын седаныг угсарч эхэлсэн талаар хөрш орны хэвлэлүүд мэдээллээ Одоогоор угсралтын явц крупноузловой отверткаар угсрах аргачлалаар хийгдэж байгаа ч хэрэв эрэлт өндөр байвал бүтэн үйлдвэрлэлийн циклд гагнуур будгийн шат оролцуулан шилжих төлөвтэй байна Үйлдвэрлэлийн төлөвлөгөө Эхний

Беларусь, Хятадын хамтарсан "БелДжи" үйлдвэрт 2024 оны 2-р сараас эхлэн Geely Preface бизнес-классын седаныг угсарч эхэлсэн талаар хөрш орны хэвлэлүүд мэдээллээ.
Одоогоор угсралтын явц крупноузловой (отверткаар угсрах) аргачлалаар хийгдэж байгаа ч, хэрэв эрэлт өндөр байвал бүтэн үйлдвэрлэлийн циклд (гагнуур, будгийн шат оролцуулан) шилжих төлөвтэй байна.
Үйлдвэрлэлийн төлөвлөгөө
Эхний 165 ширхэг Geely Preface седаныг угсарч дууссан.
2025 оны турш 1000 ширхэгийг үйлдвэрлэнэ гэж "БелТА" мэдээлэв.
Беларусьт угсарсан эдгээр седаны ихэнхийг ОХУ-д экспортлох төлөвлөгөөтэй.
Geely Preface (ЕАЭС хувилбар) техникийн үзүүлэлт
2.0 литрийн бензин турбо хөдөлгүүр (200 морины хүч)
7 шатлалт робот хурдны хайрцаг (преселектив)
Урд хөтлөгчтэй
Үнэ ба борлуулалт
Одоогоор ОХУ дахь дилерүүдийн үнэ 3,359,190 рублиэс эхэлж байна.
2024 онд ОХУ-д 2,999 ширхэг шинэ Geely Preface борлуулагдсан бөгөөд бүгд БНХАУ-аас бүрэн угсарсан хэлбэрээр импортлогдсон гэж "Автостат Инфо" мэдээлэв.