Jaguar I-Pace цахилгаан тансаг автомашинуудыг бөөнөөр нь хогийн цэг рүү илгээжээ
Сүүлийн өдрүүдэд Их Британийн хогийн цэг дээр хаягдсан Jaguar I Pace цахилгаан автомашинуудын гэрэл зургууд авто сэтгүүлүүд болон олон нийтийн сүлжээнд шуугиан тариад байна Эдгээр машин нь гадаад үзэмжээрээ бараг шинэ мэт харагдах ч ашиглах боломжгүй гэж үзэгдэн олон нийтийн аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учруулж болзошгүй хэмээн ангилагджээ Хамгийн сонирхолтой

Сүүлийн өдрүүдэд Их Британийн хогийн цэг дээр хаягдсан Jaguar I-Pace цахилгаан автомашинуудын гэрэл зургууд авто сэтгүүлүүд болон олон нийтийн сүлжээнд шуугиан тариад байна. Эдгээр машин нь гадаад үзэмжээрээ бараг шинэ мэт харагдах ч, ашиглах боломжгүй гэж үзэгдэн, олон нийтийн аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учруулж болзошгүй хэмээн ангилагджээ.
Хамгийн сонирхолтой нь хогийн цэг рүү явуулсан I-Pace машинуудын хамгийн хуучин нь дөнгөж 7 жил хүрэхгүй настай юм.
Jaguar I-Pace – эхлэлээс уналт хүртэл
Jaguar Land Rover 2018 онд анхны бүрэн цахилгаан тансаг загвараа болох I-Pace -ийг дэлхий нийтэд танилцуулсан. Энэ нь Tesla-гийн ноёрхож байсан зах зээлд хүчтэй өрсөлдөгч болно гэсэн хүлээлтийг үүсгэсэн юм.
Машиныг танилцуулмагцаа л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд орж, олон шагнал хүртсэн . Тухайлбал:
"2019 оны дэлхийн шилдэг автомашин" (WCOTY-2019) шагнал
Шилдэг дизайн, шинэ технологи, байгальд ээлтэй шийдэлтэй хэмээн үнэлэгдсэн
Эхний үед Европын зах зээлд санхүүгийн урамшууллын ачаар борлуулалт өндөр байсан ч, Германы өрсөлдөгч брэндүүд цахилгаан загваруудаа гаргаснаар борлуулалт нь буурсаар байв.
2023 оны сүүлээр Jaguar компани I-Pace загварын үйлдвэрлэлийг 2025 онд зогсооно гэж мэдэгдсэн ч, энэ нь олон нийтийн анхааралд төдийлөн өртсөнгүй.
Jaguar I-Pace – компанийн хамгийн бүтэлгүй загвар
I-Pace загвар нь Jaguar-ын хувьд түүхэн дэх хамгийн их шүүмжлэл дагуулсан цахилгаан машин болж үлдэх нь дамжиггүй.
Гол асуудал нь борлуулалтын тоонд бус, харин машины ноцтой техникийн доголдолд байжээ.
Jaguar I-Pace загвар нь:
Өөрөө шатах эрсдэлтэй байснаараа хэрэглэгчдийн хамгийн том айдсыг төрүүлсэн.
Jaguar Land Rover энэхүү асуудлыг шийдэх гэж олон удаа засварын уриалга гаргаж байсан ч амжилт олоогүй.
Эцэст нь 2023 онд компани бүх I-Pace загварыг эргүүлэн худалдан авч, бүрэн устгахаар шийджээ.
Энэхүү шийдвэр зөвхөн АНУ, Их Британи, Европын холбооны орнуудын хэрэглэгчдэд л хамааралтай байсан нь мөн шүүмжлэл дагуулж байна.