Санкт-Петербург хотод агаарын өндөр даралтаас болж Хятадын автомашинууд асуудал үүсгэв
Сүүлийн хоёр өдөр Санкт Петербург хотод агаарын даралт түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрч 788 мм м у б болсон байна Үүний улмаас Chery Haval зэрэг Хятадын зарим автомашины турбо хөдөлгүүртэй загваруудад барометрийн даралтын мэдрэгч MAP sensor алдаатай ажиллах асуудал үүсчээ Үүний улмаас машины хяналтын самбарт ldquo Check Engine rdquo гэрэл

Сүүлийн хоёр өдөр Санкт-Петербург хотод агаарын даралт түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрч, 788 мм м.у.б болсон байна. Үүний улмаас Chery, Haval зэрэг Хятадын зарим автомашины турбо хөдөлгүүртэй загваруудад барометрийн даралтын мэдрэгч (MAP sensor) алдаатай ажиллах асуудал үүсчээ. Үүний улмаас машины хяналтын самбарт “Check Engine” гэрэл ямар ч шалтгаангүй асах болжээ.
Авто шинжээч Максим Кадаковын Telegram сувагтаа бичсэнээр, атмосферийн даралт 786 мм-ээс дээш болсноор MAP мэдрэгчүүд хэвийн ажиллахаа больж эхэлдэг байна. Турбо цэнэглэгч болон шууд шахалтын системтэй автомашинуудын хувьд сорох хоолойд орж буй даралтыг зөв хэмжих нь маш чухал байдаг.
Мөн 2-р сарын 7-нд Санкт-Петербургийн Пулково нисэх онгоцны буудалд "Сухой Суперджет SSJ100" загварын нислэгүүд цуцлагдсан байна. Учир нь, эдгээр онгоцнуудад ч мөн өндөр агаарын даралтаас болж мэдрэгчүүдийн ажиллагаанд доголдол гарчээ. Тиймээс энэ асуудал зөвхөн Хятадын автомашинуудыг бус, нисэх онгоцнуудыг ч гэсэн хөндсөн байна.