Nissan автомашиныхаа үйлдвэрлэлд экологийн металл ашиглалтыг өргөжүүлнэ
2024 оны 2 р сарын 7 нд Nissan Motor компани автомашиныхаа үйлдвэрлэлд ldquo ногоон rdquo металлыг өргөнөөр ашиглахаа мэдэгдлээ Энэ нь CO 2 ын ялгаруулалтыг бууруулан үйлдвэрлэсэн ган юм 2025 оны санхүүгийн жилд Nissan компанийн ногоон гангийн хэрэглээ 2023 онтой харьцуулахад тав дахин нэмэгдэнэ Санхүүгийн жил нь хуанлийн оноос өөр

2024 оны 2-р сарын 7-нд Nissan Motor компани автомашиныхаа үйлдвэрлэлд “ногоон” металлыг өргөнөөр ашиглахаа мэдэгдлээ. Энэ нь CO2-ын ялгаруулалтыг бууруулан үйлдвэрлэсэн ган юм.
2025 оны санхүүгийн жилд Nissan компанийн "ногоон" гангийн хэрэглээ 2023 онтой харьцуулахад тав дахин нэмэгдэнэ. Санхүүгийн жил нь хуанлийн оноос өөр байдаг бөгөөд 4-р сарын 1-нээс 3-р сарын 31 хүртэл үргэлжилдэг.
Ган үйлдвэрлэх явцад CO2-ын хамгийн их ялгаруулалт нь төмрийн хүдрийг домен зууханд хайлуулах үед үүсдэг. Харин Японы ган үйлдвэрлэгчид үүнийг багасгахын тулд төмрийн хүдрийг бага нүүрстөрөгчтэй сэргээгдсэн төмрөөр орлуулах шинэ арга нэвтрүүлсэн. Энэ арга нь домен зуух бус, цахилгаан зуух ашигладаг тул эрчим хүчний хэрэглээг эрс багасгаж, CO2-ын ялгарлыг мэдэгдэхүйц бууруулдаг. Ингэснээр "ногоон" металл үйлдвэрлэх боломжтой болсон бөгөөд Nissan энэ төрлийн материалыг идэвхтэй худалдан авч эхэлнэ.
Nissan компанид экологийн металл нийлүүлэгчид нь Kobe Steel, Nippon Steel, POSCO компаниуд юм.
Nissan-ийн урт хугацааны зорилго нь 2030 он гэхэд автомашиныхаа "нүүрстөрөгчийн ул мөрийг" (carbon footprint) одоогийн түвшнээс 30%-иар бууруулах явдал юм. "Нүүрстөрөгчийн ул мөр" гэдэг нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс эхлээд ашиглалт, дахин боловсруулалт хүртэлх бүх үе шатанд ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээ юм.