Явган хүний зам хаасан хашаа, хайс, зөвшөөрөлгүй хаалтыг чөлөөлжээ
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж нийтийн эзэмшлийн гудамж зам талбай авто зам болон явган хүний замыг хааж байрлуулсан хашаа хайс зөвшөөрөлгүй хаалт тусгаарлах шон гинж автомашины гарааш зөөврийн байгууламжийн зөрчлийг арилгуулж байна nbsp Тухайлбал Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 19 а байрны урд нийтийн

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, авто зам болон явган хүний замыг хааж байрлуулсан хашаа, хайс, зөвшөөрөлгүй хаалт, тусгаарлах шон, гинж, автомашины гарааш, зөөврийн байгууламжийн зөрчлийг арилгуулж байна.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 19а байрны урд нийтийн эзэмшлийн 65 м.кв газрыг тоосгон хашааны сууриар хашсан байсныг буулгаж газрыг чөлөөллөө. Мөн тус дүүргийн 16 дугаар хороо, Халаастайд орц, гарц хааж байршуулсан микро автобусыг ачуулж орц, гарцыг чөлөөлөөд байгааг НЗДТГ-аас мэдээллээ.