Toyota шинэ үеийн Mirai-ийн түлшний элементүүдийг танилцууллаа
Саяхан Toyota Motor компани Японд аж үйлдвэрийн зориулалттай шинэ үеийн устөрөгчийн түлшний элементүүдийг танилцууллаа Эдгээр нь өөрөөр электрохимийн генератор гэж нэрлэгддэг бөгөөд цэвэр устөрөгчийг хүчилтөрөгчтэй урвалд оруулан цахилгаан үүсгэдэг Шинэ түлшний элементүүдийн онцлог Насжилт нь дизель генераторын түвшинд ойртсон Өмнөх хоёрдугаар үеийн түлшний элементүүдтэй харьцуулахад эдийн засгийн хувьд 20 иар

Саяхан Toyota Motor компани Японд аж үйлдвэрийн зориулалттай шинэ үеийн устөрөгчийн түлшний элементүүдийг танилцууллаа. Эдгээр нь өөрөөр электрохимийн генератор гэж нэрлэгддэг бөгөөд цэвэр устөрөгчийг хүчилтөрөгчтэй урвалд оруулан цахилгаан үүсгэдэг .
Шинэ түлшний элементүүдийн онцлог:
Насжилт нь дизель генераторын түвшинд ойртсон.
Өмнөх (хоёрдугаар) үеийн түлшний элементүүдтэй харьцуулахад эдийн засгийн хувьд 20%-иар илүү хэмнэлттэй.
Хувийн болон арилжааны тээврийн хэрэгсэл, барилгын техник, усан тээвэрт ашиглагдана.
Худалдаалагдах бүсүүд:
Япон
Хятад
АНУ
Канад
Европ
Toyota энэхүү инновацийн бүтээгдэхүүнийг томоохон бизнесийн харилцагчдадаа санал болгохоор төлөвлөж байна.
Зураг: