Kia цахилгаан микроавтобусаа танилцууллаа
Kia компани анх удаа цахилгаан хөдөлгүүртэй Kia PV 5 микроавтобусын цуврал загварын албан ёсны зургийг нийтэллээ Тус загварын албан ёсны танилцуулга яг нэг долоо хоногийн дараа болох юм Kia PV 5 ийн хувилбарууд Зорчигч тээврийн микроавтобус Бүрэн битүү ачааны фургон Өөр зориулалтаар тоноглох боломжтой хоосон явах эд анги Kia PV

Kia компани анх удаа цахилгаан хөдөлгүүртэй Kia PV5 микроавтобусын цуврал загварын албан ёсны зургийг нийтэллээ. Тус загварын албан ёсны танилцуулга яг нэг долоо хоногийн дараа болох юм.
Kia PV5-ийн хувилбарууд:
Зорчигч тээврийн микроавтобус
Бүрэн битүү ачааны фургон
Өөр зориулалтаар тоноглох боломжтой хоосон явах эд анги
Kia PV5-ийг Hyundai Staria-ийн цахилгаан хувилбар гэж тодорхойлж болно , учир нь эдгээр хоёр загвар ижил төстэй хэмжээ, олон төрлийн хувилбартай юм.
Гол онцлогууд:
Hyundai Staria-тай төстэй загвар – Тусдаа байрлалтай фар, том цонхтой.
Том ачааны хаалга – Ачаа ачих, буулгахад хялбар байхаар хажуугийн хаалгыг өргөн болгосон (гулсдаг механизмтай).
Ачаа болон зорчигч тээвэрлэх хүчин чадал бага – Цахилгаан тээврийн хэрэгслийн төрөлхийн сул тал болох хүнд зай хураагуур нь ачааны даац болон ашигтай эзлэхүүнийг хязгаарлана.
Kia PV5-ийн техникийн үзүүлэлтүүдийг танилцуулгын дараа зарлах болно.
Зураг: