Модель машины scale-ийн тухай
Diecast буюу цутгамал металл загвар машин нь олон төрлийн хэмжээтэй scale байдаг Эдгээр хэмжээг бодит машины хэмжээтэй харьцуулж тодорхойлдог Доорх нь хамгийн түгээмэл diecast загваруудын хэмжээний тайлбар юм 1 1 18 ndash Том хэмжээтэй нарийн детальтай Бодит машины 1 18 хэмжээтэй жижигрүүлсэн хувилбар Ихэвчлэн 25 30 см урттай байдаг Доторх

Diecast буюу цутгамал металл загвар машин нь олон төрлийн хэмжээтэй (scale) байдаг. Эдгээр хэмжээг бодит машины хэмжээтэй харьцуулж тодорхойлдог. Доорх нь хамгийн түгээмэл diecast загваруудын хэмжээний тайлбар юм:
1. 1:18 – Том хэмжээтэй, нарийн детальтай
- Бодит машины 1/18 хэмжээтэй жижигрүүлсэн хувилбар.
- Ихэвчлэн 25-30 см урттай байдаг.
- Доторх интерьер, хөдөлгүүрийн хэсэг, хаалга, дугуй зэрэг нь маш нарийвчилсан хийцтэй. 100-4000 тооны салангид хэсгийг гараар болон үйлдвэрийн дамжлагаар угсардаг болно.
2. 1:24 – Хэмжээний хувьд дунд зэрэг
- Бодит хэмжээнээс 24 дахин багасгасан.
- Ойролцоогоор 18-20 см урттай.
- Хийцлэл дундаж боловч 1:18-аас бага детальтай.
3. 1:32 – Дунд зэргийн хэмжээтэй, хямд хувилбар
- Ойролцоогоор 12-15 см урттай.
- Хаалга нээгдэхгүй эсвэл хязгаарлагдмал функцтэй байж болно. Ихэвчилэн хүүхдийн тоглоомны хэмжээс юм.
4. 1:43 – Хамгийн түгээмэл цуглуулгын хэмжээ
- Ихэвчлэн 10-12 см урттай.
- Цуглуулагчдын дунд хамгийн алдартай, хямд загвар. Ихэвчилэн онгойдог хэсэггүй үйлдвэрлэгддэг.
5. 1:64 – Hot Wheels, Matchbox зэрэг жижиг загварууд
- 6-8 см урттай, үнийн хувьд хямд.
- Сүүлийн үед деталь сайтай загварууд хийгддэг болсон ба энэ хэмжээгээр цуглуулагчид их болсон.
- MiniGT, Tarmac, Hotwheels premium, Pop race, Motorhelix гэх мэт үйлдвэрүүд нарийн сайтар хийцлэлтэй моделиуд үйлдвэрлэдэг.
6. 1:87 (HO Scale) – Төмөр замын загвартай нийцдэг
- Ойролцоогоор 4-5 см урттай.
- Жижиг хэмжээтэй тул ихэвчлэн төмөр замын макетуудад ашиглагддаг.
Дүгнэлт
Хэрвээ та нарийн деталь бүхий том хэмжээтэй загвар хайж байгаа бол 1:12, 1:18, харин цуглуулгад зориулсан, хямд, жижиг хэмжээтэй загвар хайж байгаа бол 1:43 эсвэл 1:64-ийг сонгох нь тохиромжтой.