Трамп Хути бүлэглэлээс ирэх халдлагын хариуцлагыг Иранд хүлээлгэхээ мэдэгдлээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иранаас дэмжлэг авдаг Йемений Хути бүлэглэл Улаан тэнгист АНУ болон гадаадын хөлөг онгоцнуудад халдлага үйлдсэнтэй холбоотойгоор цаашид гарах аливаа халдлагын хариуцлагыг шууд Иранд үүрүүлнэ гэж мэдэгдэв. Тэрбээр “Хути бүлэглэлийн буудсан бүх сумыг Иранаас ирсэн гэж үзнэ. Иран энэ халдлагын хариуцлагыг хүлээх бөгөөд үр дагавар нь ноцтой

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иранаас дэмжлэг авдаг Йемений Хути бүлэглэл Улаан тэнгист АНУ болон гадаадын хөлөг онгоцнуудад халдлага үйлдсэнтэй холбоотойгоор цаашид гарах аливаа халдлагын хариуцлагыг шууд Иранд үүрүүлнэ гэж мэдэгдэв.
Тэрбээр “Хути бүлэглэлийн буудсан бүх сумыг Иранаас ирсэн гэж үзнэ. Иран энэ халдлагын хариуцлагыг хүлээх бөгөөд үр дагавар нь ноцтой байх болно” хэмээн цахим сүлжээндээ бичсэн байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-аас хийсэн агаарын цохилтод 53 хүн амиа алдсан.
Трамп Хути бүлэглэлийг “аюултай дээрэмчид, танхай этгээдүүд” хэмээн тодорхойлоод “Иран өөрсдийгөө хяналтаас гарсан террористуудын хохирогч мэтээр харуулахыг оролдож байна.
Гэвч үнэндээ бүх үйлдлийг удирдаж, зэвсэг, мөнгө, цэргийн өндөр технологи, тагнуулын мэдээллээр хангаж байгаа" гэжээ.
Ираны зүгээс Трампын мэдэгдэлд одоогоор хариу өгөөгүй байна.
2023 онд Газын зурвас Израил, Хамасын дайн эхэлсний дараа Хути бүлэглэл Хамасын талд буйгаа илэрхийлж, Улаан тэнгисээр дамжин өнгөрөх хөлөг онгоцнууд руу довтолсон.
Эх сурвалж: The Guardian