Хойд Солонгос хиймэл оюун ухаанд суурилсан "өөрийгөө устгадаг дрон"-ыг хөгжүүлж байна
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хиймэл оюун ухаанд AI суурилсан өөрийгөө устгадаг дронын хөгжүүлэлттэй танилцсан талаар тус улсын төрийн мэдлийн медиа агентлаг KCNA аас мэдээлжээ Тодруулбал KCNA аас нийтэлсэн огноо тодорхойгүй зураг дээр Ким нисэх зурвас дээр албаныхантай хамт дроныг шалгаж буйгаар харагдана Тэрээр энэхүү төхөөрөмжийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх төлөвлөгөөг

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хиймэл оюун ухаанд (AI) суурилсан өөрийгөө устгадаг дронын хөгжүүлэлттэй танилцсан талаар тус улсын төрийн мэдлийн медиа агентлаг KCNA-аас мэдээлжээ.
Тодруулбал, KCNA-аас нийтэлсэн, огноо тодорхойгүй зураг дээр Ким нисэх зурвас дээр албаныхантай хамт дроныг шалгаж буйгаар харагдана. Тэрээр энэхүү төхөөрөмжийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх төлөвлөгөөг зөвшөөрсөн байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар, уг технологийг хөгжүүлэхэд Орос тусалсан байх өндөр магадлалтай гэжээ. Учир нь Хойд Солонгос сүүлийн үед Москваг дэмжиж, Украины дайнд нь цэргүүдээ илгээсэн билээ.
Корнеллийн Брукс Технологи, Бодлогын Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, дрон судлаач Жеймс Паттон Роджерс "Хойд Солонгос, Орос хоёрын харилцаа гүнзгийрсний "үр дүн" нь уг дронууд гэдэгт итгэлтэй байна. Тус дронуудыг "тэнүүчилдэг сум" гэж нэрлэдэг бөгөөд байг мөргөөд дэлбэрдэг тэсрэх хошуутай.
Ийм төрлийн зэвсгийг хөгжүүлж буй нь Өмнөд Солонгос болон олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд ноцтой асуудал болж байна. Хойд Солонгос цэргийн ирээдүйгээ дроноор тодорхойлж байна" гэж тэрээр BBC-д хэлжээ.