“TikTok”-ийн тэрбумтан Жан Имин БНХАУ-ын хамгийн чинээлэг эрхэм боллоо
Tik Tok платформыг АНУ д хориглохтой холбоотой асуудал хэрхэх нь тодорхой бус хэвээр байгаа ч Жан Иминий хөрөнгө 57 5 тэрбум ам доллар болж өсөөд байна Bloomberg Tik Tok платформын толгой компани Byte Dance ийн Үүсгэн байгуулагч Жан Имин БНХАУ ын хамгийн чинээлэг эрхмүүдийн эрэмбэд анх удаа тэргүүллээ Лхагва гарагт

“TikTok” платформыг АНУ-д хориглохтой холбоотой асуудал хэрхэх нь тодорхой бус хэвээр байгаа ч Жан Иминий хөрөнгө 57.5 тэрбум ам.доллар болж, өсөөд байна
(Bloomberg) -- “TikTok” платформын толгой компани “ByteDance”-ийн Үүсгэн байгуулагч Жан Имин БНХАУ-ын хамгийн чинээлэг эрхмүүдийн эрэмбэд анх удаа тэргүүллээ.
Лхагва гарагт Жан Иминий хөрөнгийн хэмжээ 57.5 тэрбум ам.доллар хүрснээр савласан усны “Nongfu Spring”-ийн магнат Жон Шаньшань, “Tencent Holdings” компанийн хамтран үүсгэн байгуулагч Ма Хуатэн нарыг гүйцжээ. Харин Азийн хэмжээнд Энэтхэгийн Мукеш Амбани, Гаутам Адани нарын араас гуравдугаарт эрэмбэлэгдэх болсныг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна.
Сүүлд “ByteDance” компани ажилтнууддаа эзэмшүүлдэг 312 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий хувьцааг эргүүлэн худалдаж аваад байгаа юм. Үүнийг “BlackRock”, “Fidelity Investment”, “T.Rowe Price” зэрэг хөрөнгө оруулалтын фирмүүдээс гаргасан “ByteDance”-ийн зах зээлийн үнэлгээтэй нэгтгэн тооцоолбол Жон Шаньшаний хөрөнгө 10 тэрбум гаруй ам.доллароор өсөж байгааг “Bloomberg” мэдээлжээ.
“TikTok” платформыг АНУ-д хориглохтой холбоотой асуудал хэрхэх нь тодорхой бус хэвээр ч Жан Иминий хөрөнгө ийнхүү өссөн нь анхаарал татаж байна. Үйлчилгээгээ хаалгахгүйн тулд америк худалдан авагч олох эцсийн хугацааг Ерөнхийлөгч Дональд Трамп 75 хоногоор буюу дөрөвдүгээр сарын тавны өдөр хүртэл сунгаад байгаа юм. Сүүлд “Oracle” компани “TikTok”-ийн АНУ дахь үйл ажиллагааг худалдан авч, харин аппликэйшний хөгжүүлэлт, алгоритмыг хятад компанид нь үлдээх боломжийг судалж буй мэдээлэл гарч байв.
Лхагва гарагт Дональд Трамп “TikTok”-ийн үйл ажиллагааг АНУ-ын компанид худалдах хэлцэлд Бээжингээс дэмжлэг үзүүлбэл тус улсад ногдуулсан гаалийн татвараа бууруулах талаар бодолцож үзэхээ мэдэгджээ. Мөн ирэх долоо хоногтоо багтааж “TikTok”-ийн хэлцлийн ерөнхий зарчмыг ядаж гаргах боломжтой, хэрэв тохиролцоонд хүрч чадахгүй бол эцсийн хугацааг дахин сунгаж магадгүйгээ илэрхийлсэн юм.