Li Auto ОХУ-д цорын ганц дистрибьютертэй болно
Санхүү үйлдвэрлэлийн холдинг Sinomach Auto нь Хятадын автомашины брэнд Li Auto гийн ОХУ болон Евразийн эдийн засгийн холбооны ЕАЭС бусад орнуудад цорын ганц дистрибьютер болох гэж байна Тус компани Бээжин хотноо Li Auto той стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан тухай мэдээлжээ Sinomach нь ОХУ д Li Auto брэндийг баталгаажуулах сурталчлах ажлыг

Санхүү-үйлдвэрлэлийн холдинг Sinomach Auto нь Хятадын автомашины брэнд Li Auto -гийн ОХУ болон Евразийн эдийн засгийн холбооны (ЕАЭС) бусад орнуудад цорын ганц дистрибьютер болох гэж байна. Тус компани Бээжин хотноо Li Auto -той стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан тухай мэдээлжээ.
Sinomach нь ОХУ-д Li Auto брэндийг баталгаажуулах, сурталчлах ажлыг хариуцаж, мөн борлуулалтын дараах үйлчилгээ, баталгаат засвар, сэлбэг нийлүүлэлтийг хариуцах юм.
Эхний ээлжинд ОХУ-д хамгийн эрэлттэй Li Auto -гийн загваруудыг баталгаажуулахаар төлөвлөж байна. Үүнд Li Auto 6, 7, 9 индекс бүхий жийп автомашинууд багтаж байгаа бөгөөд эдгээр нь тус улсын зах зээл дээрх нийт эрэлтийн 97%-ийг бүрдүүлж байна.
Li Auto нь ОХУ-д амжилт олсон цөөн хэдэн Хятадын дээд зэрэглэлийн автомашины брэндүүдийн нэг юм. Автостат агентлагийн мэдээлснээр, 2022 оноос хойш өнөөдрийг хүртэл ОХУ-д нийт 29.6 мянган ширхэг Li Auto автомашин борлогджээ. Тус брэндийн хамгийн алдартай загвар нь дунд оврын кроссовер L7 бөгөөд нийт борлуулалтын 47%-ийг эзэлж байна.
Sinomach -ийн мэдээлснээр, ОХУ дахь анхны албан ёсны Li Auto авто төвүүд энэ намар нээгдэх төлөвтэй байна. Өмнө нь буюу 2022 оноос хойш Li Auto брэндийн автомашинуудыг "саарал" дилерүүд импортолж ирсэн юм.
Li Auto -гийн хамгийн эрэлттэй загварууд болох Li Auto 7 болон Li Auto 9 нь дараалсан төрлийн хосолмол хөдөлгүүрийн (hybrid) системтэйгээр ОХУ-д худалдаалагдаж байна.
Sinomach Auto нь үүнээс өмнө Oting болон Rox гэх Хятадын автомашины брэндүүдийн дистрибьютерээр ажиллаж байсан туршлагатай компани юм.