Nissan шинэ загваруудын цувралыг зарлалаа
Nissan Motor 3 р сарын 26 нд 2025 2027 онуудад зах зээлд гаргах шинэ загваруудын жагсаалтыг танилцууллаа Тус компанийн гол зорилго нь эдгээр шинэ загваруудаар дамжуулан шинэ хэрэглэгчдийг татах санхүүгийн байдлаа сайжруулах явдал юм 2025 онд гарах загварууд Nissan Leaf ndash гуравдугаар үеийн шинэ загвар цахилгаан автомашин Nissan Rogue PHEV

Nissan Motor 3-р сарын 26-нд 2025-2027 онуудад зах зээлд гаргах шинэ загваруудын жагсаалтыг танилцууллаа. Тус компанийн гол зорилго нь эдгээр шинэ загваруудаар дамжуулан шинэ хэрэглэгчдийг татах, санхүүгийн байдлаа сайжруулах явдал юм.
2025 онд гарах загварууд
Nissan Leaf – гуравдугаар үеийн шинэ загвар (цахилгаан автомашин)
Nissan Rogue PHEV – цэнэглэгддэг гибрид (Mitsubishi Outlander PHEV загвар дээр суурилсан)
Micra EV – Renault 5 E-Tech платформтой субкомпакт цахилгаан машин
Sentra – дараагийн үеийн седан
Pathfinder – шинэчлэгдсэн кроссовер
Qashqai e-Power – дараалсан гибрид
Infiniti QX60 – сайжруулсан загвар
2026-2027 онд гарах загварууд
Rogue e-Power – дараалсан гибрид
Juke EV – цахилгаан кроссовер
Navara, Frontier – шинэчлэгдсэн рамтай пикап загварууд
Infiniti QX65 – купе хэлбэрийн шинэ кроссовер
Nissan болон Infiniti-ийн шинэ цахилгаан кроссоверууд
Энэтхэгийн зах зээлд зориулсан 2 шинэ загвар
Nissan-ийн ирээдүйн төлөвлөгөө
2025 оны 4-р сарын 1-нээс Nissan Motor-ийн ерөнхийлөгч болох Айвен Эспиноза хэвлэлд дараах мэдэгдлийг хийжээ:
" Ирэх хоёр жилийн хугацаанд бид гайхалтай шинэ бүтээгдэхүүний шугам гаргана. Үүнд шинэ үеийн Leaf, Micra EV багтана. Мөн манай SUV загваруудыг жолоодлогын илүү сайжруулсан үзүүлэлттэйгээр шинэчлэх болно.
Дараагийн үеийн e-Power гибрид технологи нь түлшний зарцуулалтаараа маш өндөр үр ашигтай байх болно. Nissan-ийн шилдэг чанаруудыг агуулсан бүтээгдэхүүнүүдэд бид хөрөнгө оруулалт хийх болно. "
Ирээдүйд гарах Nissan-ийн эдгээр шинэ загваруудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан ил болоогүй байна.