Автотойм: 2023 Omoda C5
Миний энэ тойм бол энэхүү хятадын авто үйлдвэрлэлийн ldquo гайхамшиг rdquo ийг худалдаж авах гэж бодож буй хүмүүст зориулсан сэрэмжлүүлэг юм Би өөрөө ч тэр үед өөрийгөө ойлгоогүй байж дээ Учир нь өөрийн Murano г энэ Omоda руу солино гэж юу байх вэ Шинэ машин сонгохдоо тийм ч олон сонголт

Миний энэ тойм бол энэхүү хятадын авто үйлдвэрлэлийн “гайхамшиг”-ийг худалдаж авах гэж бодож буй хүмүүст зориулсан сэрэмжлүүлэг юм.
Би өөрөө ч тэр үед өөрийгөө ойлгоогүй байж дээ. Учир нь өөрийн Murano-г энэ Omоda руу солино гэж юу байх вэ. Шинэ машин сонгохдоо тийм ч олон сонголт байгаагүй, учир нь энэ үнийн ангилалд төдийлөн өрсөлдөгч байхгүй. Geely Atlas болон Omоda-г харьцуулж үзсэн, гэхдээ тэр үед Atlas-ын шинэ кузов гарсан ч бүрэн хөтлөгчтэй хувилбар нь байгаагүй тул сонголтгүй үлдсэн.
Омода-г анх авсан даруйд сэтгэгдэл харьцангуй эерэг байв. Гадна үзэмж нь содон, салоны доторх “дүр эсгэсэн” гэрэлтүүлэг, дэлгэц гээд анхандаа гоё санагдсан ч ашиглалтын явцад эдгээр нь хамаагүй болдог юм билээ. Харин доторхи зай талбай маш тааруухан. Урт нь 4.4 метр хэрнээ салон болон ачааны хэсэг нь ямар ч зайгүй, эргэж тойрох ч боломжгүй.
Зам дээр гармагцаа 60-70 км/цаг хурдтай явахад машин аймаар мэдрэмж төрүүлж байсан. Дараа нь бага багаар дассан л даа.
Харин зун болоод гадагшаа замд гарч үзлээ. Яг үнэнийг хэлэхэд би цочирдсон. Машин зам барих чадваргүй. Аль ч жижиг овгор дээр хажуу тийшээ савлаад, жолоодлого нь бүхэлдээ там болон хувирсан. Энэ бол бүрэн хөтлөгчтэй, ардаа олон тулгуурт тэнхлэгтэй хувилбар шүү дээ!
Хот дотор ч гэсэн дэндүү зөөлөн тэнхлэгийн улмаас жаахан ч овгор дээр машин бүхлээрээ хөдлөөд, яг л амортизатор нь хэдэн жилийн өмнө үхчихсэн юм шиг мэдрэмж төрүүлдэг.
Гэхдээ үүнээс ч дор зүйл нь хурдны хайрцаг (робот) болон моторын уялдаа. Машин хөдлөхдөө огт хөдлөхгүй байж мэднэ. Хурдасгах гэж оролдоход 6000rpm хүрчихээд урагш явахгүй. Эргэж зогсоо байдалтайгаар тросслоход 50% тохиолдолд машин огт хөдөлдөггүй. Машин дугуйгаа солиулахад балансаа ч бараг хийж чадаагүй. Тэнцвэржүүлэхэд олон граммын туухай шаардсан.
Электрон системийн тухайд:
Lane assist — хэрвээ та эргэлт заалгүй замын шугамд ойртвол машин шууд хажуу тийш шиднэ. Сайн жолооч бол барих байх, үгүй бол шууд ховхорно. Интернэтэд ийм видео хүртэл байна.
Мөргөлдөхөөс сэргийлэх систем — хэрвээ хоёрдогч замаас эргэж, эсрэг талаас машин ирж байхад хөдөлгөөнд орвол, машин тормосыг бүх хүчээр дарж, арын суудал дээр шок өгнө.
Start-stop — даруй унтраасан, учир нь машин хэт удаан асаадаг. Ард зогссон жолооч бүр чимээ өгдөг.
Агааржуулалтын систем — "Auto" горимд ерөөсөө боломжгүй, учир нь өөрөө дур мэдэн бүх тохиргоог өөрчилнө. Хүчийг багасгана, чиглэлийг солино. Машин бүр асаах болгонд "кондишн асаалттай, хөлийн хэсэг рүү үлээлттэй" гэсэн суурь тохиргоо руу буцдаг. Хавар намар, өвлийн -35 градус ч хамаагүй.
Дуу хөгжим — үнэндээ хөгжим огт байхгүй. "Sony" гэж сурталчилдаг ч биш. Радио сонсох бараг боломжгүй, карплэй холбож л амьд гарна. Гэхдээ тэр нь бас байнга тасарна.
Арын камерууд заримдаа ажиллахаа больдог. Машинаа унтраагаад дахин асаах хэрэгтэй болдог.
Шатахуун зарцуулалт — машин өөрөө 7-7.3 литр гэж тооцоолно. Гэхдээ үнэндээ хот дотор 13 литр болдог. Хөдөө замд бараг яваагүй учраас мэдэхгүй.
Жолооны ард байхад бүхэл бүтэн 7,000 км гүйлтийн дараа дотор салон нь шажигнаж, дуу шуу ороод эхэлсэн. Хамгийн сүүлд осолд орсон бөгөөд сэлбэгийг 9 сар хүлээсэн. Оросын зах зээл дээр сэлбэг огт байгаагүй, бүгдийг нь Хятадаас захиалсан.
Эцэст нь хэлэхэд — хэрвээ та 2000-аад оны баруун жолооны хуучин машин унаж байгаад энэ рүү шилжвэл эхний үед танд энэ хятад “гайхамшиг” гайгүй санагдаж мэднэ.
Гэхдээ хамгийн аймшигтай нь — энэ машиныг би хамгийн өндөр хувилбараар 3.3 сая рублиэр (одоогийн ханшаар ойролцоогоор 125 сая төгрөг) авч байсан. Хөнгөлөлт гэж харагдуулсан зүйлүүд нь зүгээр л маркетинг. Трейд-ин, зээлийн хөнгөлөлт гээд бүгд бол зөвхөн анхаарлыг сарниулах арга. Үнэндээ та прайсын үнээр авч байгаа.
1.5 жил, 7 мянган км-ийн дараа машин маань ердөө 1.8 сая рублиэр (ойролцоогоор 68 сая төгрөг) зарагдсан. Ослын улмаас бага зэрэг үнээ алдсан ч, яг ижил машиныг осолгүйгээр зарсан найз маань бас 1.2 сая рублийн (ойролцоогоор 45 сая төгрөг) алдагдал хүлээсэн.
Тиймээс энэ бол боломжит худалдан авагчдад зориулсан миний хашгирч хэлсэн сэрэмжлүүлэг юм. Ядаж л шинэ биш ч гэсэн ухаалаг, найдвартай машин сонгоорой.