Subaru хэрхэн дугуйчдыг авто ослоос хамгаалахыг харууллаа
Орчин үеийн автомашинууд автомат яаралтай тоормосны системээр өргөнөөр тоноглогдсон ч явган зорчигч болон дугуйчидтай холбоотой мөргөлдөөний үед машины урд хэсгийн аюулгүй байдлыг сайжруулах асуудал өнөөдөр ч тулгамдсан хэвээр байна Японы Subaru компани шинэ бүтээлээ танилцууллаа дугуйчдыг хамгаалах зориулалттай аюулгүйн дэр Subaru нь 2016 оноос хойш Levorg Crosstrek Impreza WRX Legacy

Орчин үеийн автомашинууд автомат яаралтай тоормосны системээр өргөнөөр тоноглогдсон ч явган зорчигч болон дугуйчидтай холбоотой мөргөлдөөний үед машины урд хэсгийн аюулгүй байдлыг сайжруулах асуудал өнөөдөр ч тулгамдсан хэвээр байна.
Японы Subaru компани шинэ бүтээлээ танилцууллаа – дугуйчдыг хамгаалах зориулалттай аюулгүйн дэр .
Subaru нь 2016 оноос хойш Levorg, Crosstrek, Impreza, WRX, Legacy Outback загваруудаа явган зорчигчийг хамгаалах аюулгүйн дэрээр тоноглож ирсэн. Харин шинэ систем нь зөвхөн дугуйчдын гэмтэл бэртлийг багасгахад чиглэгдсэн. Инженерүүд аюулгүйн дэрийн хэлбэр, хэмжээг сайжруулж, U хэлбэртэй , урд тулгуур баганаас 40 см орчмыг бүрхэхүйц том болгосон байна.
Учир нь ослын үед дугуйчид унаж, толгойгоороо машины урд тулгуур багана эсвэл салхины шилний эргэн тойрон цохигдох тохиолдол түгээмэл байдаг. Subaru-ийн шинэ технологи ийм төрлийн ослоос үүдэлтэй гэмтлийг бууруулахад туслах юм.
Мөн уг аюулгүйн дэрийг жигд, доргилтгүй ажиллах зарчмаар бүтээжээ.
Энэхүү шинэ аюулгүйн дэрийг анх удаа шинэ үеийн Subaru Forester загварт суурилуулж, олон нийтэд танилцуулсан байна. 🚴♂️🚗