Toyota "Crown" загварын 70 жилийн ойд зориулсан тусгай хувилбар гаргалаа
Toyota Motor компани Японы зах зээлд Crown Crossover загварын шинэ тусгай хувилбарыг танилцууллаа Энэхүү хувилбар нь The 70th нэртэй бөгөөд анхны Crown загвар 1955 оны седан гарснаас хойших 70 жилийн ойн бэлгэдэл болж байна 🔸 Гадна талаас нь Хар мат өнгөөр будаж өвөрмөц загвартай нүүрсэн хар обуд Ижил өнгөөр будсан

Toyota Motor компани Японы зах зээлд Crown Crossover загварын шинэ тусгай хувилбарыг танилцууллаа. Энэхүү хувилбар нь "The 70th" нэртэй бөгөөд анхны Crown загвар (1955 оны седан) гарснаас хойших 70 жилийн ойн бэлгэдэл болж байна.
🔸 Гадна талаас нь:
Хар мат өнгөөр будаж, өвөрмөц загвартай нүүрсэн хар обуд
Ижил өнгөөр будсан лого, хажуугийн наалт (декаль)
🔸 Салоны онцлог:
Улаан оёдолтой жинхэнэ арьсан суудлын бүрээс
Жолооны хүрдний спицэн дээр хар метал өнгийн гоёлын хийц
Араа шилжүүлэгч, түлхүүр, багажны самбарт "The 70th" логонууд сийлсэн
Хаалга онгойход газар луу тусгагддаг "The 70th" гэрэл проекц
Хөнгөн цагаан хийцтэй хийн ба тоормосны педаль (спорт хэв маягтай)
Машинтай хамт тусгай хувилбарын логотой хэрэглээний гарын авлага дагалдана.
Японд энэхүү Crown Crossover The 70th загварын үнэ 6 сая иен -ээс эхэлж байна (ойролцоогоор 4 сая рубль , буюу ~ 90 сая төгрөг ).
Загвар, дурсамж хосолсон хүндэтгэлийн тусгай загвар гэж хэлж болно.
Зураг: