Олон улсын тоймыг товчхон тодорхой тайлбарлах нь: Трамп Монголд 10%-ийн тариф оноов
Дэлхийн бараг бүх оронд тариф оноов Харилцаа тааруу Хятадаас авахуулаад Африкийн орнуудад Вьетнамд хүртэл бараг л 50 ийн тариф ноогдуулав Өмнө нь оны эхэнд Хятадад 20 ийн татвар оноосонтойгоо нийлээд АНУ Хятадад 50 гаруй хувийн татвар нийтдээ ноогдуулав АНУ ингээд одоо сайхан мандах бололтой Гэвч энэ Трампын зүгээр л ээлжит

Дэлхийн бараг бүх оронд тариф оноов. Харилцаа тааруу Хятадаас авахуулаад Африкийн орнуудад, Вьетнамд хүртэл бараг л 50%-ийн тариф ноогдуулав. Өмнө нь оны эхэнд Хятадад 20%-ийн татвар оноосонтойгоо нийлээд АНУ Хятадад 50 гаруй хувийн татвар нийтдээ ноогдуулав. АНУ ингээд одоо сайхан мандах бололтой.
Гэвч энэ Трампын зүгээр л ээлжит шоу, доргилт байх магадлалтай. Сүртэй шоу хийж, цочрол өгч, доргиож байгаад, доргион дундаас хожоо олж хардаг хүн. Гадаад бодлогодоо тийм тактик барьж байгаа тул эдийн засгийн бодлого нь ч бас тийм байдлаар явж байж болох л юм.
Орост тариф ноогдуулаагүй. Ноогдуулъя гэхнээ юу ноогдуулахав дээ. Харин АНУ-г дагаж салбагнаж байсан либерал улсууд л шоконд орж байх шив. Хятад-Япон-Өмнөд Солонгос гурав чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээр ярилцаж эхлэв. За ер нь энэ хавиараа булагнахгүй бол болохгүй нь гэж ойлгож эхэлсэн бололтой. Их бууныхаа хамаг сумыг Украин руу илгээчихсэн, хүн амын төрөлт нь 0.7 хувь болж 1-ээс доошоо орчихсон Өмнөд Солонгост ялангуяа байдал бүр л эвгүй тийшээ эргэж байна. Энэ байдлаараа бол 25 жилийн дараа Өмнөд Солонгос тусгаар улс байж чадах уу үгүй юу гэдэг дээрээ тулах шинжтэй. К-поп гэж дуулаад гүйж байтал улс ч үгүй болох янзтай.
Алтны үнэ халуураад 3000 доллар даваад явж байсан жаахан цочоо авч эргэж буурч байх шиг. Америкийн технологийн бүх том компанийн хувьцааны үнэ 20-30%-иар унав. Фэйсбүүкийн хувьцаа 700 доллараас 500 болж Google-ынх 200 доллараас 150 болж унав. 25% унажээ. Apple бас 250-аас 200 болж унажээ. Хэрэглэгчид эдгээр компанийн амжилтанд итгэх нь буурч байгааг харуулна.
Украинд цэрэг илгээнэ гэж сагаад байсан Англи, Франц хоёр шалдаа буучихсан "Хэлэлцээр хийе л дээ" гэж Оросыг үе үе шалсаар. Гэхдээ тэд жинхэнээсээ хэлэлцээр хийхгүй, зүгээр л цаг хожих санаатай нь тодорхой.
Германы автомашин үйлдвэрлэгч Порше компани 2024 онд олон тэрбум долларын алдагдалд орсон тул одоо цэргийн үйлдвэрлэлд эргэж орж, танк үйлдвэрлэх талаар бодож эхэлсэн сурагтай. Саяхан л гэхэд ажиллах хүчнээ 4000-аар цомхотгох шийдвэр гаргаснаа зарласан юм. Трамп Европын Холбоонд 20%-ийн тариф ноогдуулсан бөгөөд автомашины экспортонд нь 25%-ийн татвар тусад нь ноогдуулжээ. Энэ нь европын машиныг бид авахгүй гэсэн санаа гэж ойлгож болно.
Орос харин компьютерын чип үйлдвэрлэлийн литографт том амжилт гаргаж эхлэв. Орос эрдэмтэд 11-13 нанометр хэмжээтэй чип бүтээх туршилтууд хийж эхлэв. Эхний үр дүнгүүд гарч эхэлсэн талаар Оросын хэвлэлүүд бичиж байна. "Оросууд чипгүй болохоороо угаалгын машины чип ашиглаж байна" хэмээн гөрддөг барууныхан хэлэх үггүй болох нь дээ удахгүй.
"Барууны магтан дуулдаг тэр чип бүтээгч литографийн машиныг нь бүтээхэд тэгж ярьвал Зөвлөлтийн эрдэмтэд оролцож байсан юм шүү" хэмээн Оросын эрдэмтэд ярьжээ. Сансрын пуужин хийдэг ард түмэн хичээж зорьвол чадахгүй зүйл байхгүйшдээ.
Трамп ямар ч байсан ОУ-ын эдийн засагт том доргилт авчрав. Үр дагавар нь удахгүй гарч эхэлнэ. Хятад зөрүүлээд АНУ-д тариф оноосон. Талууд бие биенээ барьцаалах тоглолт эхлэв. Аль хүртэл үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна. Нэг талаас Трамп дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах "протекционист" бодлого баримталсан мэт харагдах боловч нөгөө талаар яг л нөгөө "Чи өмчгүй байх болно" хэмээх Их Ресетийн бодлогын сүүдэр ч яваад байх шиг. Дүйвүүлж байгаад өнөө хүн ам цөөлөх үзэлтнүүд "аж үйлдвэр сүйтгэх" бодлогоо хэрэгжүүлээд байгаа ч юм шиг. За тэгээд аль нь болохыг нь цаг хугацаа харуулах биз.
Via Saagii Sansar