Баяр-Эрдэнэ Мөнхсайхан: Малайзад цагдаагийн газрыг түйвээсэн нь
Жаахан саар нэрээрээ бидэнд танигдсан энэ улсад тогтмол очих тийм ч дуртай биш миний хувьд Энэ удаад Сингапураас Тайланд орох замдаа 1 өдөр байхаар болов Өмнө нь явсан ч өөр цаг үед болохоор юмс нь өөрчлөгсөн байх гэж бодон өөртөө маршрут дорно зохион даган явсаар нислэг эхлэхээс 5 цаг гарны

Жаахан саар нэрээрээ бидэнд танигдсан энэ улсад тогтмол очих тийм ч дуртай биш (миний хувьд). Энэ удаад Сингапураас Тайланд орох замдаа 1 өдөр байхаар болов. Өмнө нь явсан ч өөр цаг үед болохоор юмс нь өөрчлөгсөн байх гэж бодон өөртөө маршрут дорно зохион даган явсаар нислэг эхлэхээс 5 цаг гарны зай үлдэхээр нь 23 онд нэг очиж байсан сармагчингуудыг даван туулан оргилд нь гардаг "BATU CAVE" гэдэг Куала Ланпурын төвөөс 30 гаран МИН зайтай агуй руугаа очихоор такси барин жолоочтой буу халан утсаа цэнэглүүлэн явлаа. 42 настай 2 хүүхэдтэй нутгийн уугуул Англи хэлийг өөрийнхөөрөө үгээ холин ярих ах хүү.
Биднийг агуй руу ойртон очиход түм бужишнасан Энэтхэгчүүд түүнээс цааш явахгүй гэсэн цагдаа нартай тулан үтэр түргэн бууж цааж алхан орохоор болов. Энэ Энэтхэгийн 7 хоног үлгэлжилдэг нэгэн баяр нь бололтой.
Би ч буун гайхан цугласан олны зургийг даран авах гэтэл утас маань такситай хамт яваад өгсөн байжээ. Зам жаахан түгжрэлтэй байсан учир замын цагдаагийн хажууд цүнхээ үлдээгээд улаан зам дээр хар хурдаараа гүйлээ. Утсаа алдах нь хүнд машинд хөнгөн мөргүүлсэнтэй адил шок өгдөг гэдэг нь үнэн бололтой. Албан ёсны такси байсан болохоор захиалж байх үед дугаар нь хальт анзаасан эхний 2 тоогоо санаж байлаа.
Squid game ийн охин шиг бүх машиныг гүйлгэн 1 км гарантай гүйгээд ололгүй буцлаа. Буух үедээ цагаа харан хамгийн ойр хяналтын камерийг харсан би цагдаа рүү шууд гүйлээ. Тэд энд байгаад нэмэргүй хэсэг дээр очиж мэдүүлэг өг ажлын 2 хоногт шүүгээд өгөх байх гэлээ. (Шок нислэг эхлэхэд 4 цаг үлдсэн байлаа). Утасгүй нөхөр хэлтэс олох гэж замдаа таарсан 20 орчим хүнээс булан эргэх болгондоо асуун нэг нь баруун яваад байгаа нөгөө нь зүүн явна гэсээр ширээний теннисний цагаан бөмбөг шиг бор нөхдүүдийн дунд 4 зүг эргэнэ.
Азаар энэ зурган дээр байх Англи хэл сайтай бүсгүйтэй таарч гайгуу зааварчилгаа аван ачаагаа үлдээн цагдаагийн газрын хаалгыг татлаа. Нэг Малайз залуу 3 эхнэртэйгээ Малай хэлээрээ нэг юмны л тухай мэдүүлэг өгч байх. Би ч Япон зангаа гаргаад даруухан очерлон аядуухан мэдүүлэг өгвөл өөрөө л нэмж хохирох тул Монгол зангаараа түйвээн танайх ганцхан ажилтантай юмуу бусад хүмүүс чинь хойно юуугаа хийгээд байгаан дарга нь орж ирсэн юм шиг үнэнээ хэлэн жаахан хачирлан авирлахад хүлээж бай хүлээж бай гэснээ надаас залхасан уу яасан шууд арын өрөөрүүгээ 5 офицерийн дунд оруулаад хаячихлаа.
Би ч шууд товч юу болсоноо хэлээд одоо та нарт ийм ийм арга байна. Нэг нь миний утас руу залгаарай. 2 нь камер шүүгээд өг би хамгийн ойр замын камерийг харсан энэ цаг нь энийг хараад таксиний дугаарыг хараад жолоочтой холбогдоод авчруулах хэрэгтэй байна. 1 нь таксиний газар луу залгаад жолооч дундаас нь 42 настай эрэгтэй 2 хүүхэдтэй ийм гадаад төрхтэй хүнийг гээд шүүлгээд өг олон тийм хүн байхгүй гээд толгойд орж ирсэн бүх аргаараа зааварлаж гарлаа. Нөгөө хэд ч бөөн шок өдөр болгон ийм гадаад орж ингэдэггүй нь лавтай. Миний дугаар луу залган, камер шүүх чинь худлаа л байх удна. гээд надад чадах ядахаараа туслацгаан цагдаагийн машинтай тэр камерийн хэсэг рүү яг явах үед цагдаагийн даргын утас руу таксиний жолооч залгаснаар нар гийлээ.
Энэ үед нислэг 2 цаг 30мин орчим үлдсэн байлаа. Би ч утсаа олж байж л эндээс явна гээд шийдчихсэн хохирол амсахад бэлэн байлаа. 30минутын дараа жолооч ирлээ. Жолоочийн сануулж хэлж, буцаж ирээгүй бага зэргийн буруу ч кодгүй нээгддэг утсыг минь аваад ирж байгаа нь хавь илүү талархууштай.
Цаглаа нар түүнд шагналын мөнгө өгсөн дээр байх гээд би өөрт үлдсэн 3 дэвсгэртийн алийг авмаар байна сонгоод ав гэхэд хамгийн багийг нь аваад инээгээд яваад өглөө. Энэ үед нислэг эхлэхэд 2 цаг хүрэхгүй хугацаа үлдсэн байв. Би цагдаа нарыг Монголын төрийн албан хаагч шиг мөнгө хараад байх харцтай хараад байхаар нь та нарт шагналын мөнгө өгөх үү гэхэд юу гэж дээ бид чинь цагдаа гээд сүүлийн энэ зургаа авахуулаад би нисэхийн зүг хамаг хурдаараа явлаа.
Миний байгаа газраас 60 гаран КМ зайтай байлаа. Төв метроны буудал хүртэл такси бариад цааш хурдны галт тэргээр очвол 1 цагийн өмнө очиж амжихаар тооцоолов. Төв буудал дээр очсон хойно метрог 15 гаран мин хүлээхээр байхаар нь шууд амжихын тулд 50 гаран км такси бариад жолоочдоо За залуу минь миний нислэг одоо 1 цаг гарны дараа нислээ би чамайг хамгийн хурдан явна гэж бодоод сонголоо давхиад өгөөрэй гээд залуу маань 100 км цагаас буулгүй би ч замдаа хэсэг дугхийн нислэгээс 45 мин өмнө ирлээ. Сольсон Рингит маань төлөвлөөгүй зардлаас болж нэлээн багасан. Би Тай Бахтаар тооцоогоо хийж болох уу гэхэд 1000-ын дэвсгэртийг хариулах боломжгүй гээд би байгаа бүх өөр вальютуудаа нэгтгэн ханшуудаар нь хамаад мөнгөө өгөөд буулаа.
Нисэх дээр Check-in хийх гэтэл уучлаарай таны нислэгийн бичилт 15мин өмнө хаагдсан гэх нь тэр би ч дахин хүнд байдалд орлоо. Шинэ билет аваад дараагийн нислэгээр явахаас өөр сонголтгүй гэж билет бичилтийн ажилтан хэллээ. Миний туршлагаас нэг хүн үгүй гэхэд нөгөө нь тийм гэх магадлал үргэлж байдаг гэж үзэн айрлайны менежер дээр очин учир явдлаа хэлэн бараг уйлан дуугаран гуйхад (дотроо бол хувийн зангаараа дараа дараагийн төлөвлөгөөнүүдийн боловсруулан автобусаар ч 24 цаг явдаг юм билүү гэж бодож байсан) тэрээр энэ цагдаа нартай авахуулсан зургийг минь харан шууд дараагийн нислэгийн билет бичээд өглөө.
Ингээд би утастайгаа нислэгтэйгээ өвөрмөц гоё дурсамжтай онгоцондоо суугаад нүдээ анин энэ өдрөө жаргаасан юмдаа.
Малайз улсын талаар товчхон дүгнэхэд хүмүүс нь тусархуу найрсаг, цагийн юм цагтаа биш жаахан Монголжуу, юм нь их сайхан хямдхан бид нар визгүй нэвтэрч болох очиж үзэх газрын нэг.
Хүний газар миний хамгийн их анхаарч явдаг зүйл бол Гадаад паспорт, түрүүвч, гар утас энэ гурав жижиг паскан дотор хамгийн чанга байдлаар цээжин хэсэгт байрладаг. Буудалд буухдаа хүртэл энэ гурваа буудлын өрөөнд үлдээдэггүй. Мопедтой хүн шүүрч магадгүй гээд хамгийн бат бэх байдлаар чангалдаг. Монголын хилээр гарсан л бол анхаарал хамгийн дээд цэгт яагаад гэвэл бид хүний газар хүний соёлд орж буй юм. Тиймээс цаашид болгоомжтой явах хэрэгтэй. Бүх зүйл нь сайнаар дууссан нь сайн хэрэг гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй гэдэг нэг сануулга болов уу.