ОХУ-д ПАЗ-ын үйлдвэрлэсэн шинэ цахилгаан автобусыг туршиж эхэлжээ
ОХУ д Павловын автобусны үйлдвэрийн үйлдвэрлэсэн e Citymax 9 дунд оврын цахилгаан автобусаар замын урьдчилсан туршилтууд эхэлжээ Одоогоор Citymax 9 загвар нь зөвхөн дизель болон метан хувилбартайгаар үйлдвэрлэгдэж байгаа бол удахгүй дотоод шаталтын хөдөлгүүргүй ДШХ бүрэн цахилгаан хувилбар гарч ирэх гэж байна laquo Автобусы и вообще raquo сувагт мэдээлснээр e

ОХУ-д Павловын автобусны үйлдвэрийн үйлдвэрлэсэн e-Citymax 9 дунд оврын цахилгаан автобусаар замын урьдчилсан туршилтууд эхэлжээ.
Одоогоор Citymax 9 загвар нь зөвхөн дизель болон метан хувилбартайгаар үйлдвэрлэгдэж байгаа бол удахгүй дотоод шаталтын хөдөлгүүргүй (ДШХ) , бүрэн цахилгаан хувилбар гарч ирэх гэж байна.
«Автобусы и вообще» сувагт мэдээлснээр, e-Citymax 9 загвар нь Европын холбооны эд анги ашиглаагүй , дотоодын боломжит сэлбэгүүд дээр тулгуурлан бүтээгдсэн байна.
Туршилтын ажлууд дууссаны дараа цахилгаан автобусны цуврал үйлдвэрлэл албан ёсоор эхлэх төлөвтэй байна.
Citymax 9 загварын нийт урт нь 9.8 метр , нам шалтай кузовын хийцтэй. Дизель болон хийн хувилбарууд нь салон доторх бүтэц, зорчигчдын суудлын тоогоороо ялгаатай бөгөөд 21–28 зорчигчийн суудалтай сонголтуудтайгаар санал болгодог байна.