Hyundai өөрийн хамгийн өвөрмөц автомашины хэлбэр төрхийг засварлажээ
Hyundai Motor өөрийн цахилгаан седан Ioniq 6 загварын кузовын стайлингийг өөрчилж өмнөхөөсөө бага маргаантай илүү тэнцвэртэй төрхтэй болгожээ Шинэчлэгдсэн Ioniq 6 өөрчлөгдсөн урд гэрэл болон шинэ бамперуудтай болсон байна Өмнөх том хэмжээтэй нэгтгэсэн гэрлийн оронд одоо жижиг гэрлийн элементүүд байрлах ба эдгээр нь ойрын болон алсын гэрлийг нэгтгэсэн бүтэцтэй Эдгээр

Hyundai Motor өөрийн цахилгаан седан Ioniq 6 загварын кузовын стайлингийг өөрчилж , өмнөхөөсөө бага маргаантай, илүү тэнцвэртэй төрхтэй болгожээ. Шинэчлэгдсэн Ioniq 6 өөрчлөгдсөн урд гэрэл болон шинэ бамперуудтай болсон байна.
Өмнөх том хэмжээтэй, нэгтгэсэн гэрлийн оронд одоо жижиг гэрлийн элементүүд байрлах ба эдгээр нь ойрын болон алсын гэрлийг нэгтгэсэн бүтэцтэй. Эдгээр гэрлүүд бамперын хонхорт “нуугдсан” байрлалтай бөгөөд гадаад төрхөнд чухал дүр төрхийн үүрэг гүйцэтгэхгүй болсон байна. Одоо харин анхаарал татах гол элемент нь — 16 том квадрат пиксел хэлбэртэй хөндлөн байрлалтай DRL буюу өдрийн гэрэлтүүлгийн шугамууд юм.
Доод хэсэг болон бамперын дотор хонхруудыг бүгдийг бараан саарал өнгөөр будаж , мөн хаалганы доод хэсгийн шинэ саарал хавтсуудтай болгосон нь Ioniq 6-г харагдах байдлаар намхан, спортлог болгожээ. Мөн урд талын бамперын сплиттерийн дуураймал , арын бамперын диффузерийн дуураймал зэрэг цайвар саарал өнгийн контраст оруулгууд нь спорт хэв шинжийг улам тодотгож байна.
Хар өнгөтэй, цоолбор гадаргуутай шинэ хөнгөн цагаан обудууд нь ч мөн адил энэ спортлог хэлбэр төрхийг гүйцээж өгчээ.
Салоны хувьд :
Рулийн хүрд нь шинэ загварын гурван спицтэй болж өөрчлөгдсөн.
Урд суудлуудын хоорондох хянах самбар дахин зохион байгуулсан .
Цонхны цахилгаан удирдлагын товчлууруудын байрлал илүү хялбар хүрэх боломжтой болсон (тийм ээ, Ioniq 6 дээр эдгээр товчлуурууд 1980-аад оны машины адил хоорондын хэсэгт байрладаг).
Мөн суудлын халаалт , хаалганы түгжээ , USB-C оролтуудын товчлууруудыг илүү хялбар хандах байдлаар шинэчилжээ.
Шинэчилсэн Ioniq 6 загварууд энэ 7-р сараас эхлэн албан ёсны зах зээлүүд дээр худалдаанд гарах төлөвтэй байна.
Зураг: