Шинэ Honda Prelude: Салоныг нь танилцууллаа
Honda Motor компани 4 р сарын 2 нд шинэ үеийн урд хөтлөгчтэй Prelude купег бүрэн танилцууллаа Японд болсон тусгай арга хэмжээнд компанийн зүгээс анх удаа шинэ загварын дотоод заслыг нийтэд үзүүлсэн бөгөөд серийн үйлдвэрлэл нь энэ намар эхлэхээр төлөвлөгджээ Бүтээгдэхүүний хөгжлийн менежер Томоюки Ямагами сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Prelude ийн гадаад

Honda Motor компани 4-р сарын 2-нд шинэ үеийн урд хөтлөгчтэй Prelude купег бүрэн танилцууллаа. Японд болсон тусгай арга хэмжээнд компанийн зүгээс анх удаа шинэ загварын дотоод заслыг нийтэд үзүүлсэн бөгөөд серийн үйлдвэрлэл нь энэ намар эхлэхээр төлөвлөгджээ.
Бүтээгдэхүүний хөгжлийн менежер Томоюки Ямагами сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, Prelude-ийн гадаад төрхийг хөдөлгүүргүй планер онгоцтой төстэй, зөв аэродинамик хийцтэй учраас агаарт удаан хөвөх чадвартай гэсэн сэтгэгдэл төрүүлэхээр зорьсон гэж онцолсон байна.
Шинэ купе нь уян хатан хэлбэртэй, тансаг пропорцтой , гараар далдлагддаг хаалганы бариултай , урд талаасаа хөндлөн клиновид хэлбэртэй.
Ямагамигийн хэлснээр, шинэ Prelude нь анхны загварыг мэдэх X үеийн хэрэглэгчид болон шинэлэг зүйлд дуртай Z үеийн залуус аль алинд нь зориулагдсан. Насанд хүрсэн хэрэглэгчид энэ загвараар дамжуулан хамгийн сүүлийн үеийн электрон технологитой танилцах боломжтой. Гэсэн ч инженерүүд хэт дижиталжуулахгүй байх , уламжлал ба шинэчлэлийг зохистой тэнцвэртэй байлгах зорилго тавьсан байна.
Салоны онцлог:
Урд самбар нь хөндлөн зохион байгуулалттай, спортын хэв маягтай өндөр төв консолтой
Гурван салаа хүрд нь 1990-ээд оны Honda-гийн загварыг санагдуулна
Самбарын дээд ба доод хэсэг нь өнгө болон хэлбэрийн ялгаатайгаар тусгаарлагдсан
Суудлууд нь хүний анатомид сайн тохирсон, хажуугийн дэмжлэг сайтай
Хурдны горимын удирдлага нь товчлууруудаар хийгддэг
Агааржуулалтын систем нь 2000-аад оны хэв маягаар шийдэгдсэн – товчлуур ба эргэдэг хянагчтай
Арын суудал:
Ард талд хөнгөн туранхай, намхан зорчигчдод зориулсан 2 суудалтай (суудлын зохион байгуулалт: 2+2 )
Ачаа тээш:
Том онгойлттой хаалгаар хялбар нэвтрэх боломжтой, хэтчбэк хэлбэрийн тагтай
Техникийн талаас:
Honda Civic-ийн платформ ба агрегатаар бүтээгдсэн
e:HEV гибрид хосолсон системтэй – үндсэндээ 2.0 литрийн турбо бензин хөдөлгүүр дээр тулгуурласан
Civic Hybrid дээрх энэ хөдөлгүүр 215 морины хүчтэй
Сануулахад, анхны Honda Prelude купе нь 1978-2001 оны хооронд таван үеэр үйлдвэрлэгдэж байсан билээ.
Зураг: