Kia - World Car of the Year шалгарлаа
ldquo Олон улсын оны шилдэг автомашин rdquo World Car of the Year шагналын 2025 оны ялагчид тодорлоо Энэ жилийн хамгийн шилдэг автомашинаар Kia EV 3 цахилгаан автомашин шалгарсан бөгөөд онооны нийлбэр дүнгээрээ BMW X 3 болон Hyundai Inster цахилгаан автомашиныг ардаа орхисон байна Шагналын бусад номинацуудад дараах автомашинууд ялалт байгуулжээ

“Олон улсын оны шилдэг автомашин” (World Car of the Year) шагналын 2025 оны ялагчид тодорлоо.
Энэ жилийн хамгийн шилдэг автомашинаар Kia EV3 цахилгаан автомашин шалгарсан бөгөөд онооны нийлбэр дүнгээрээ BMW X3 болон Hyundai Inster цахилгаан автомашиныг ардаа орхисон байна.
Шагналын бусад номинацуудад дараах автомашинууд ялалт байгуулжээ:
Хотын шилдэг автомашин : BYD Seagull
Тансаг зэрэглэлийн ангилал : Volvo EX90
Спорт автомашин : Porsche 911 Carrera GTS
Шилдэг цахилгаан автомашин : Hyundai Inster
Шилдэг дизайнтай автомашин : Volkswagen ID. Buzz
Автомашины салбарын оны нүүр царайгаар BYD компанийн захирал Стелла Ли тодорсон байна.
Ялагчдыг 4-р сарын 16-нд Нью-Йорк хотод болсон олон улсын автомашины үзэсгэлэнгийн үеэр албан ёсоор зарлаж, шагнал гардуулжээ.
WCOTY (World Car of the Year) шагналыг анх 2005 оноос хойш Канадын ашгийн бус байгууллага зохион байгуулж ирсэн. Энэхүү уралдааны шүүгчид нь дөрвөн тивийг төлөөлсөн автомашины сэтгүүлчдээс бүрддэг (Африк болон Антарктид ороогүй) бөгөөд гол төлөв Британи эзэнт гүрний хуучин колони, хамтын нөхөрлөлийн орнуудаас сонгогддог.