Kia K4 хэтчбек — шинэ загварын "амьд" гэрэл зургууд
Глобал компакт загвар Kia K 4 анх танилцуулагдсанаас яг нэг жилийн дараа Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч Kia энэхүү загварын хэтчбек кузовтой шинэ хувилбарыг танилцууллаа 📍 Kia K 4 загварын үндсэн зах зээл бол АНУ бөгөөд энэ машин нь сонгодог хийц бодит хэрэглээнд суурилсан шийдлүүдээрээ онцлог юм 🚗 Техникийн үзүүлэлтүүд Зөвхөн

Глобал компакт загвар Kia K4 анх танилцуулагдсанаас яг нэг жилийн дараа, Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч Kia энэхүү загварын хэтчбек кузовтой шинэ хувилбарыг танилцууллаа.
Kia K4 загварын үндсэн зах зээл бол АНУ бөгөөд энэ машин нь сонгодог хийц, бодит хэрэглээнд суурилсан шийдлүүдээрээ онцлог юм.
Техникийн үзүүлэлтүүд:
Зөвхөн бензин хөдөлгүүртэй
Хоёр төрлийн мотортой сонголт:
2.0 литрийн атмосфер бензин хөдөлгүүр (149 м.х.), вариатор хурдны хайрцагтай
1.6 литрийн турбо бензин хөдөлгүүр (190 м.х.), 8 шатлалт автомат хурдны хайрцагтай
Өргөн зайтай, ухаалаг шийдэлтэй хэтчбек
Седан хувилбартай харьцуулахад бага урттай ч (4430 мм), K4 хэтчбек чанарын хувьд том автомашин хэвээрээ байна
Арын суудлын байрлалыг өөрчлөлгүй хадгалсан
Хэтчбек хэлбэрийн онцлогоор арын зорчигчдын толгойн орон зай 25 мм-ээр нэмэгдсэн
Ачааны хэсгийн багтаамж :
Полкны доогуур: 413 литр
Дээд тааз хүртэл: 629 литр
Арын суудлуудыг эвхээд, илүү их ачаа тээвэрлэх боломжтой
Үйлдвэрлэл ба ирээдүй
Kia K4 хэтчбекийг одоогоор Мексикт үйлдвэрлэж байна
Гэхдээ ойрын хугацаанд АНУ-д үйлдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа
Kia — хэрэглэгчийн бодит хэрэгцээнд нийцсэн ухаалаг шийдлүүд
Зураг: