Mercedes-Benz ирээдүйн бизнес вэнийг танилцууллаа
Mercedes Benz ирээдүйн бизнес вэнийг танилцууллаа 2025 оны 4 р сарын 22 4432 удаа үзсэн Танд энэ машин таалагдаж байна уу Сүүлийн хэдэн жилд дэлхийн бизнес вэнүүдийн зах зээлд томоохон өөрчлөлт гарчээ Өмнө нь энэхүү ангилалд Европын брэндүүд болон Японы Toyota Alphard зонхилж байсан бол одоо Хятадын брэндүүдийн өргөн сонголт

Сүүлийн хэдэн жилд дэлхийн бизнес-вэнүүдийн зах зээлд томоохон өөрчлөлт гарчээ. Өмнө нь энэхүү ангилалд Европын брэндүүд болон Японы Toyota Alphard зонхилж байсан бол одоо Хятадын брэндүүдийн өргөн сонголт гарч ирээд байна — тэдний загварууд ч Европ, Японы өрсөлдөгчдөөс дутахааргүй болжээ. Энэ салбарт дахин ялгарахын тулд Mercedes-Benz дараагийн үеийн V-Class -ийг бэлтгэж байгаа бөгөөд өнөөдөр Vision V нэртэй концепт машинаар хэрхэн харагдахыг харууллаа.
Уг концепт вэнд тод хэтрүүлсэн мэт харагдах гадаад хийц өгсөн байна — нарийхан их гэрэл, их биеийн тал хэсгийн хүчтэй тахир муруй, аварга 24 инчийн дугуй, өндөр цонхны доод шугам болон маш богино капоттой. Радиаторын оронд том хэмжээтэй гэрэлтдэг хиймэл тор тавьжээ. Урд бампер нь өргөтгөсөн доод спойлертой. Арын LED гэрлүүд нь их биетэй нэг цул мэт харагддаг ба ачааны хаалганы гадна тал нь бүхэлдээ бөмбөгөр шил бөгөөд доод хэсэг нь тунгалаг бус хийцтэй.
Салоны хойд зорчигчдод зориулан тусгайлан тохируулсан өндөр тав тухтай суудлууд байрлуулсан. Цагаан арьсаар бүрсэн эдгээр суудал нь урд хэсгээс том тусгаарлагч хана болон 65 инчийн дэлгэцтэй медиа системээр тусгаарлагдана. Хуучны сонирхогчдод зориулан хажуугийн хана руу нуугдсан шатрын хөлөг хүртэл бий. Мөн хундагатай бар , 42 ширхэг чанга яригчтай аудио систем суурилуулжээ.
Хянах самбар болон медиа дэлгэц нь урд хэсэгт нэгтгэсэн кластер хэлбэртэй.
Vision V нь технологийн талаарх тодорхой мэдээлэлгүй бөгөөд гагцхүү загвар, дизайн танилцуулах зорилготой үзүүлэн загвар юм. Гэсэн ч Mercedes-Benz-ийн дизайнеруудын шийдлүүд нь 2026 онд гарах шинэ үеийн V-Class -д тусгагдах бөгөөд энэхүү загварыг цэвэр цахилгаан болон дотоод шаталтат хөдөлгүүртэй хувилбаруудаар худалдаанд гаргах ажээ.
Зураг: