Nissan Elgrand бүрэн хэмжээний вэн шинэ үе рүү шилжихэд бэлэн болжээ
2025 оны 4 р сарын 22 нд Nissan Motor бүрэн хэмжээний Elgrand вэний дөрөв дэх үеийн загвар тун удахгүй нээлтээ хийх гэж байгааг зарлалаа Хоёр ширхэг бараан фон бүхий тизер зураг дээр кузовын зарим хэсэг гарсан бөгөөд түүний дотор урд хэсгийн төвөгтэй хэлбэржилт тод харагдаж байна mdash хамрын хэсэг нь

2025 оны 4-р сарын 22-нд Nissan Motor бүрэн хэмжээний Elgrand вэний дөрөв дэх үеийн загвар тун удахгүй нээлтээ хийх гэж байгааг зарлалаа.
Хоёр ширхэг бараан фон бүхий тизер зураг дээр кузовын зарим хэсэг гарсан бөгөөд түүний дотор урд хэсгийн төвөгтэй хэлбэржилт тод харагдаж байна — хамрын хэсэг нь хажуугаас харахад доош чиглэсэн налуутай, доод бамперын “уруул” нь илүү тод гарч иржээ. Мөн пиксель хэлбэрийн LED гэрэл , хөндлөн шугаман DRL болон арын гэрэл зэрэг нь анхаарал татаж байна.
Шинэ Elgrand-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа ч Nissan Япон дахь маркетинг, борлуулалтын гүйцэтгэх захирал Дзен Сугимото -гийн хэлснээр, уг вэнийг олон төрлийн хувилбартайгаар санал болгоно гэнэ. Суурь хувилбар нь гуравдугаар үеийн e-Power дамжуулгатай байх ба энэ нь цуваа гибрид систем бөгөөд хөдөлгүүр болон инвертор нэг корпус дотор багтсанаар жинг багасгаж, дуу чимээг бууруулах давуу талтай.
Сануулж хэлэхэд, одоогийн E52 үеийн Elgrand нь 2014 оноос хойш шинэчлэлтүүдийн хамт үйлдвэрлэгдэж байгаа. Уг загвар нь 2.5 болон 3.5 литрийн бензин хөдөлгүүртэй байдаг. Эхнийх нь 170 морины хүчтэй бол хоёр дахь нь хувилбараасаа хамааран 280-300 м.х хүртэл хүч гаргадаг. Хурдны хайрцаг нь CVT вариатор , хөтлөгч нь урд эсвэл бүрэн хөтлөгчтэй байдаг.
Зураг: