Тойотагийн босс - спорт машин нь бензинтэй, дуу чимээтэй байх ёстой гэж үзэж байна
Тойота компанийн ТУЗ ийн дарга Акио Тойода спорт машин бол зөвхөн цахилгаан биш бензиний үнэртэй хөдөлгүүрийн дуу чимээтэй байх ёстой гэж үздэг байна Цахилгаан машиныг EV хөгжүүлэхэд анхаарч буй ч Тойота компанийн дарга Акио Тойода mdash өөрийгөө ldquo мастер жолооч rdquo гэж тодорхойлдог тэрээр mdash бензин хөдөлгүүртэй гүйцэтгэлийн автомашины сэтгэл

Тойота компанийн ТУЗ-ийн дарга Акио Тойода спорт машин бол зөвхөн цахилгаан биш, бензиний үнэртэй, хөдөлгүүрийн дуу чимээтэй байх ёстой гэж үздэг байна.
Цахилгаан машиныг (EV) хөгжүүлэхэд анхаарч буй ч Тойота компанийн дарга Акио Тойода — өөрийгөө “мастер жолооч” гэж тодорхойлдог тэрээр — бензин хөдөлгүүртэй гүйцэтгэлийн автомашины сэтгэл хөдөлгөм мэдрэмжийг дээдлэн хамгаалсаар байна.
Тойода “Automotive News” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “жинхэнэ спорт машин” гэдэг нь бензиний үнэр, хөдөлгүүрийн сүртэй дуугаар тодорхойлогддог хэмээн хэлжээ. Тэрээр цахилгаан спорт машин бүтээх компанийнхаа дотоод оролдлогыг хүлээн зөвшөөрч буй ч энэ чиглэлд бусад үйлдвэрлэгчдийг түрүүлж хөгжихийг тайвнаар ажиглах сонирхолтой байна.
Энэ байр суурь нь 2023 онд танилцуулагдсан цахилгаан спорт машин болох Toyota FT-Se -гийн хөгжүүлэлт хойшлогдож байгаа шалтгааны нэг болж байна. Зам дээр гарах хувилбар нь 2026, эсвэл 2027 оноос наашгүй хойшлогдож мэдэх нь. Тойода цахилгаан машин нь уралдаанд тохиромжгүй гэж үздэг бөгөөд батарейн хязгаарлалт нь уралдааны жинхэнэ сэтгэл хөдлөлийг үгүй хийж, цэнэглэх эсвэл батарей солих тухай л асуудал болгодог гэж шүүмжилжээ.
Акио Тойода бол “Моризо” нэрээр уралдаанд оролцож ирсэн туршлагатай жолооч бөгөөд энэ нэр нь GR Corolla , Lexus LBX зэрэг өндөр гүйцэтгэлтэй загваруудтай салшгүй холбоотой. Түүний уралдааны туршлага нь Тойотагийн спорт загварын хөгжүүлэлтэд шууд нөлөөлдөг.
FT-Se загвар нь хоёр цахилгаан мотортой, дараагийн үеийн батарейтай байх төлөвтэй бөгөөд 0–100 км/цаг хурдыг 3 секундын орчимд, дээд хурдыг 250 км/цаг хүргэхээр төлөвлөж байгаа ч Тойодагийн хүсдэг “жолоодлогын мэдрэмж”-ийг бүрэн өгөх эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.
Тойода цахилгаанжуулалтыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар ирсэн. Тэрээр өмнө нь дэлхийн автомашины зах зээлийн 30 хувиас хэтрэхгүй нь EV байх болно гэж мэдэгдэж байв. Тойотагийн EV шугам, ялангуяа Хятадад өргөжиж байгаа ч, дотоод шаталтын хөдөлгүүрийн унаган мэдрэмжийг хадгалах нь компанийн хувьд үнэт зүйл хэвээр байна.
Supra загварын үйлдвэрлэл цааш үргэлжлэх төлөвтэй байгаа бол Celica , MR2 зэрэг домогт загварууд дахин төрөх тухай яриа тасраагүй байгаа нь Тойотагийн хувьд “бензинтэй, сэтгэл хөдлөм туршлага” бол спорт автомашины цөм хэвээр байгааг илтгэж байна.