Орос улсад аварга том DongFeng жийпийг угсарч эхэлнэ
ОХУ ын Набережные Челны хотод байрлах Ремдизель үйлдвэрт Хятадын Dong Feng Mengshi M 600 загварын аварга рамтай пикап автомашины угсралтыг эхлүүлэх гэж буйг Motor ru эх сурвалжтайгаар мэдээлжээ 📌 4 р сарын эхээр Telegram дахь Автопоток суваг ldquo Ремдизель rdquo нь Mengshi M 600 загвартай бараг ижил харагдах пикап автомашины

ОХУ-ын Набережные Челны хотод байрлах "Ремдизель" үйлдвэрт Хятадын DongFeng Mengshi M600 загварын аварга рамтай пикап автомашины угсралтыг эхлүүлэх гэж буйг Motor.ru эх сурвалжтайгаар мэдээлжээ.
📌 4-р сарын эхээр Telegram дахь "Автопоток" суваг “Ремдизель” нь Mengshi M600 загвартай бараг ижил харагдах пикап автомашины гадаад төрхийг патентжуулсан тухай мэдээлж байсан.
🚛 Mengshi M600 — пикап биш, хөнгөн ачааны машин уу?
3750 кг-ийн жинтэй тул уг машиныг жолоодохын тулд C ангиллын жолооны эрх шаардлагатай.
Иймээс пикап гэхээсээ илүү хөнгөн ачааны ангилалд багтаах нь зөв.
⚙️ Үзүүлэлт:
6.7 литрийн Cummins турбо дизель хөдөлгүүртэй
314 морины хүчтэй
1050 Нм-ийн эргүүлэх хүчтэй
🛡 Мөн түүнчлэн:
Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар, M600 загвар нь зүгээр нэг энгийн пикап биш , харин цэргийн зориулалттай олон төрлийн техник хэрэгслийн суурь загвар болох магадлалтай аж.
"Ремдизель" нь КАМАЗ холдингтой холбоотой үйлдвэр юм.
Энэхүү аварга хүчирхэг машин ОХУ-ын авто болон цэргийн үйлдвэрлэлд чухал байр суурь эзлэх төлөвтэй байна.