Орос улс хүргэлтийн роботуудыг хөдөлгөөний бүрэн эрхт оролцогч болгохоор бэлтгэж байна
ОХУ ын Эдийн засгийн яам хүргэлтийн зориулалттай робот техникүүдийн хөдөлгөөнд оролцох дүрмийг зохицуулах шинэ туршилтын эрх зүйн дэглэмийн ЭПР төслийг боловсруулж байна Энэхүү баримт бичгийг робот ашиглагч байгууллагуудтай хамтран бэлтгэж байгаа бөгөөд цаашдаа улсын хууль тогтоомжид тусгагдаж магадгүй гэж laquo Коммерсантъ raquo мэдээлжээ ЭПР нь робот курьер буюу роверуудыг хууль

ОХУ-ын Эдийн засгийн яам хүргэлтийн зориулалттай робот техникүүдийн хөдөлгөөнд оролцох дүрмийг зохицуулах шинэ туршилтын эрх зүйн дэглэмийн (ЭПР) төслийг боловсруулж байна. Энэхүү баримт бичгийг робот ашиглагч байгууллагуудтай хамтран бэлтгэж байгаа бөгөөд цаашдаа улсын хууль тогтоомжид тусгагдаж магадгүй гэж «Коммерсантъ» мэдээлжээ.
ЭПР нь робот-курьер буюу роверуудыг хууль ёсны замын хөдөлгөөний оролцогч болгон хүлээн зөвшөөрөх саналтай бөгөөд энэ нь ийм төрлийн техник хэрэглээнд анх удаа тодорхой эрх зүйн үндэс тогтоож буй тохиолдол юм.
Робот хүргэлтийн төхөөрөмжүүдийг дараах замаар зорчихоор тусгажээ:
– Зөвхөн замын хажуу, баруун зах, тротуар, явган хүний болон дугуйн замаар
– Автомашины зам дээрх дээд хурд : 25 км/цаг
– Явган хүний зам дээр : 10 км/цаг
– Гарцаар гарах үед : 6 км/цаг-аас хэтрэхгүй
Мөн баримт бичигт роботын хэмжээ, жингийн хязгаарыг заасан байна:
– Өргөн нь 80 см-ээс ихгүй
– Урт нь 110 см-ээс ихгүй
– Ачаагүй үед жин нь 120 кг-аас ихгүй
Хэрэв зам тээврийн осол гарвал хохирлыг роботыг ашиглагч байгууллага хариуцна . Гэсэн ч ЭПР-ийн дагуу ийм робот техник нь тээврийн хэрэгсэл гэж тооцогдохгүй.
Одоогоор ийм роботуудыг Москва, Татарстаны Иннополис, Ленинград мужийн Мурино зэрэг газруудад ашиглаж байна. Хэрэв эдгээр зохицуулалтууд замын хөдөлгөөний дүрэмд орж чадвал хүргэлтийн роботын хэрэглээг илүү өргөн хүрээнд нэвтрүүлэх боломж бүрдэх юм.
Эхний ээлжинд 20 бүс нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнд Санкт-Петербург, Татарстан, Башкортостан, Краснодар ба Приморскийн хязгаарууд, Ростов болон Москва орчмын бүсүүд багтжээ.