Toyota шинэ RAV4-ийг өмнөх загварын сайжруулсан үндсэн дээр бүтээлээ
2024 оны 5 р сарын 21 нд Toyota Motor дэлхий нийтэд шинэ 6 р үеийн Toyota RAV 4 кроссоверыг албан ёсоор танилцууллаа Борлуулалт тун удахгүй эхлэх бөгөөд Япон болон Хойд Америк хамгийн түрүүнд худалдаанд гарна RAV 4 нь үргэлж амжилттай борлуулалттай загвар байсан тул Toyota шинэ үе бүрийг зөөлөн логик

2024 оны 5-р сарын 21-нд Toyota Motor дэлхий нийтэд шинэ (6-р үеийн) Toyota RAV4 кроссоверыг албан ёсоор танилцууллаа. Борлуулалт тун удахгүй эхлэх бөгөөд Япон болон Хойд Америк хамгийн түрүүнд худалдаанд гарна.
RAV4 нь үргэлж амжилттай борлуулалттай загвар байсан тул Toyota шинэ үе бүрийг зөөлөн, логик дараалалтай загварын шилжилт болгон хөгжүүлдэг уламжлалтай. Учир нь огцом өөрчлөлтүүд хэрэглэгчдийн таашаалд нийцэхгүй байх эрсдэлтэй гэж үздэг.
Шинэ RAV4-ийн экстерьер нь өнгөрч буй 5-р үеийн загвартай төстэй ч зарим мэдэгдэхүйц шинэчлэлтүүд орсон. Жишээ нь:
Арын тулгуур багана (C-pillar) арай бага налуутай болсноор ачааны хэсгийн багтаамж нэмэгдсэн.
Хажуугийн хээ илүү тод, нүүрэн хэсгийн решетка нь бамперын сийлбэр хэлбэртэй , уламжлалт торон хэлбэрээс өөрчлөгджээ.
Тусгай хувилбарууд: Adventure ба GR Sport
Adventure хувилбар нь хар пластик бампер, картерийн хамгаалалтын загварын элементтэй. АНУ-д энэ хувилбар “ Woodland ” нэртэйгээр гарна.
GR Sport нь хоёр өнгийн кузов, спорт загварын нүүр хэсэг, аэродинамик обуд бүхий гоёлын иж бүрдэлтэй. Мөн GR Sport хувилбар нь спортын чиглэлтэй тохиргоотой тэнхлэг, рулийн системтэй, кузовын хатуулга сайжруулсан байна.
Хөдөлгүүрийн хувилбарууд:
🔋 Plug-in Hybrid (PHEV) :
Силикон-карбид хагас дамжуулагч бүхий хөнгөн цахилгаан мотор ашигласан.
Цахилгаанаар явах зай: 150 км (өмнөх загвар нь 95 км).
Нийт хүч: 320 морины хүч.
Хурдан цэнэглэх боломжтой.
🔄 Hybrid (HEV):
Уламжлалт гибрид систем.
Урд хөтлөгчтэй хувилбар: 226 м.х.
Бүх дугуйн хөтлөгчтэй: 236 м.х.
Энэ нь өмнөх үеийнхээс бага зэрэг илүү үзүүлэлт юм.
Салон ба дотоод дизайн:
Т-хэлбэрийн төв самбар , уламжлалт боловч орчин үеийн.
Хянах дэлгэц болон медиа дэлгэц тусдаа байрлалтай.
Төвийн гар түшлэгийг эргүүлэн ширээ болгон ашиглах боломжтой.
Трансмиссионы электрон селектор — илүү авсаархан.
Хянах самбар: 12.3 инч ,
медиа дэлгэц: 10.5 инч эсвэл 12.9 инч (хувилбараас хамаарна).
JBL 9 чанга яригчтай premium аудио систем өндөр түвшний хувилбаруудад багтана.
Бусад онцлог:
Ачааны хэсэг 749 литр болж томорсон (өмнөх нь 733 л).
Платформ: сайжруулсан TNGA-K , 5-р үеийн загварын үндсэн дээр.
Дугуйн тэнхлэгийн хоорондын зай : 2690 мм (өөрчлөгдөөгүй).
Нийт урт : 4595 мм эсвэл 4618 мм
Өндөр : 1687 мм эсвэл 1722 мм
Adventure хувилбарын газрын клиренс нь стандард загвараас 13 мм өндөр.
Дүгнэлт:
Шинэ Toyota RAV4 бол загвар, тав тух, технологи, үр ашиг бүх тал дээр боловсронгуй шинэчлэлтэй ,
энэ үеийн хамгийн тэнцвэртэй SUV-уудын нэг болж байна.
Хэрэв та хотод аюулгүй, аялалд найдвартай, цахилгаанд хэмнэлттэй ухаалаг машин хайж байгаа бол энэ загвар анхаарал татахуйц сонголт юм.
Зураг: